Ньюс хөтөч: Хөвсгөл аймгийн Засаг дарга хууль бусаар томилогдсон эсэх асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Хөвсгөл аймгийн Засаг дарга хууль бусаар томилогдсон эсэх асуудлыг хэлэлцэнэ

Ньюс хөтөч: Хөвсгөл аймгийн Засаг дарга хууль бусаар томилогдсон эсэх асуудлыг хэлэлцэнэ

ӨНӨӨДӨР ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6

 

ХОТЫН ЦАГ АГААР

Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч 13-15 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна. 

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.30

  • Хот байгуулалтын салбар хэлэлцүүлэг Монголын архитекторуудын эвлэлийн ордонд болно. 

09.00

 

  • ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын боловсрол болон соёлын салбарууд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран зохион байгуулж буй “Олон нийтийн суралцахуйн төв” сэдэвт семинар  НҮБ-ын байрны хурлын танхимд болно

  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хоёрдугаар хаалганы хэсэгт Дэлхийн хамгийн ховор хөхтөн амьтан, устах аюулд орсон Мазаалайг хамгаалахад зориулагдсан дурсгалт хөшөө босгоно. Холбоо барих утас: 99187051

  • Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2018′ арга хэмжээ  ‘Blue Sky’ Сonvention center болно. Холбоо барих утас:99153766 

09.30

  • Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхарын хурлын зааланд ‘Гэр бүл хүчирхийллийн цахим мэдээллийн нэгдсэн сан’-ийн нээлтийн арга хэмжээ болно. Холбоо барих утас: 99019995, 96663540

  • Үндсэн хуулийн цэц хуралдана. Хуралдаанаар Хөвсгөл аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ.

10.00

  • Төрийн ордны Б танхимд Турк Улсын Шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон Монгол Улсын Гадаадын иргэн харьяатын газрын удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна. Холбоо барих утас: 99105070

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Tамгын Газар, Конрад-Аденауэр-Сан, “Хөгжил-Ардчилал” ТББ хамтран “Баялгийн засаглал” чуулганыг Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулна.

11.00

  • ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Л.Чинбатад хууль ёсны гэрчилгээ, тамга гардуулсан тухай болон үүсээд байгаа нөхцөл байдлын талаар гүйцэтгэх захирал, хуульчид, болон бөхчүүдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

11.30

  • ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд Зорчигч тээврийн нэгтгэлийн тухай ташаа мэдээлэлд хариулт өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа.

  • Блю скай зочид буудлын Даймонд танхимд Дэлхийн эрүүл мэндийн өдөр-2018 арга хэмжээ болно. Энэ жил ДЭМБ-аас Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт’уриаг дэвшүүлсэн. Холбоо барих утас: 99179899, 86885060

12.00

  • ‘Гэгээн Муза’ 14 дэх удаагийн олон улсын театрын наадмын хэвлэлийн бага хурал УДЭТеатрт болно. 

 

13.00

  • Авто замын салбарын хаврын ажил эхэлж байгаатай холбогдуулан ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ 2018-2019 онд хийгдэх салбарын бүтээн байгуулалтын талаар танилцуулж, замын компанийханд үүрэг чиглэл өгнө. Салбарын удирдлагууд болон бүтээн байгуулалтыг гардан хийх компаний удирдлагууд оролцоно. Хурал ЗТХЯ-ны 301 тоотод болно. Холбоо барих утас: 88112113

14.00

  • Польш улсын Плотцк хотод аялах эрх хожих Баянзүрх дүүргийн ЕБС-уудын сурагчдын дунд болдог сагсан бөмбөгийн лигийн тэмцээний нээлт  Спортын төв ордонд болно. Холбоо барих утас: 99810808, 99071032

  • МҮЭСТО-нд Ардчилсан нам байгуулагдсаны 28 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ болно.

  • Барилгын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны танилцуулах уулзалт Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн их танхимд болно. 

15.00

  • Монгол орны Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад өндөр хурдны интернeт, вебсайт болон компьютер, тоног төхөөрөмж, судалгааны багаж хэрэгсэл гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа “Блю Скай Тауэр”, 3-р давхарт, “Даймонд танхим болно. 

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1994.04.06-11 Монгол Улсын ГХ-ийн сайд Ц.Гомбосүрэн БНХАУ-д албан ёсны айлчлал хийв. Хоёр улсын ГХ-ийн сайд нар Хятад Монгол хоёр улсын найрсаг хамтын ажиллагаа болон харилцан сонирхож буй олон улсын асуудлаар санал солилцов. Хоёр талын сайд нар хэлэлцээр өндөрлсний дараа “БНХАУ-ын ГЯЯ болон Монголын Улсын ГЯЯ-ны хамтын ажиллагааны баримт-нд гарын үсэг зурж, мөн “БНХАУ ба Монгол Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа-ны гэрээнд гарын үсэг зурав. 

2005.04.06 Монгол Улсын Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү БНХАУ-д айлчлал хийв. Энэ үеэр Хятадын Аялал жуулчлалын удирдах газрын дарга Шао Чивэйтэй уулзаж, санал солилцов. Шао Чивэй хэлэхдээ 2004 онд Монголоос БНХАУ-д 550 мянган хүн жуулчилсан бол Хятадаас 120 мянган иргэн Монгол Улсад зочилсон мэдээ байна гэв. Улмаар Хятадын Засгийн газар Монгол Улсад аялах зорилготой хятад иргэдэд Монгол Улс нээлттэй болохыг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдва. Сайд Г.Батхүү хэлэхдээ Хятад Монгол хоёр улс газар зүйн давуу байдлаа бүрэн ашиглаж харилцан гуравдагч орны жуулчдыг татахыг хүсэхийн сацуу Монгол Улсын хувьд Хятадын бизнесменүүдийг хөрөнгө оруулалтыг хүлээн авч, БНХАУ-тай аялал жуулчлал зам харилцааны дээд бүтцийг байгуулах зэрэг талын хамтын ажиллагааны эрчийг нэмэгдүүлэхийг хүсч буйгаа илэрхийлэв. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж