“Возвращение в Простоквашино”-г эхний өдөр 13,5 сая удаа үзжээ | News.MN

“Возвращение в Простоквашино”-г эхний өдөр 13,5 сая удаа үзжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

“Возвращение в Простоквашино”-г эхний өдөр 13,5 сая удаа үзжээ

“Возвращение в Простоквашино”-г эхний өдөр 13,5 сая удаа үзжээ

Зөвлөлтийн үеийн алдартай хүүхэлдэйн цуврал кино болох “Простоквашино”- гийн үргэлжлэл болгон “Возвращение в Простоквашино”-гийн шинэ ангийг дөрөвдүгээр сарын 3-нд олон нийтийн “Одноклассники” болон “ВКонтакте” сүлжээ мөн киноны төрөлжсөн Кино Mail.Ru сайтаар цацжээ. Эхний өдөр “ВКонтакте” сүлжээнд 7,8 сая удаа, “Одноклассники”-д 5,7 сая удаа үзсэн байна.

Эхний анги зургаан минут үргэлжилжээ. Хүүхэлдэйг хийсэн “Союзмультфильм” ийм өндөр хандалт авна гэж тооцоолоогүй байсан гэжээ.

Өмнө ангиудыг, тухайлбал, “Трое из Простоквашино”-г 1978 онд, “Каникулы в Простоквашино”-г 1980 онд, “Зима в Простоквашино”-г 1984 онд хийжээ. Шинэ цувралыг 2020 он хүртэл 30 ангитай хийхээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-05 202.21.106.139

Baga nasnii dursamj ORT1 haha goy

Avatar

Зочин 2018-04-05 202.70.42.102

хөөрхөн кино шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж