Ямалийн цаа бугын хөдөлгөөнийг хиймэл дагуулаар хянана

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Ямалийн цаа бугын хөдөлгөөнийг хиймэл дагуулаар хянана

Ямалийн цаа бугын хөдөлгөөнийг хиймэл дагуулаар хянана

ОХУ-ын Ямало-Ненецкийн автономит тойргийн цаачид цаа бугынхаа хаа бэлчиж явааг сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар хянадаг болно хэмээн автономит тойргийн захиргаа Лхагва гаригт /2018.04.04/ мэдээллээ.

Сеяхинскийн тундрийн зэрлэг цаа бугуудад чип суулгасан бөгөөд энэ чипний ачаар хөдөлгөөнийг хянах ажээ. Энд тэжээвэр буга зэрлэг бугуудыг даган тундрийн гүн рүү орох тохиолдол гардаг бөгөөд цаа бугад чип суулгаснаар энэ хөдөлгөөнийг хянах боломжтой болох юм. Хиймэл дагуулын мэдээллийг Арктикийг судлах төв рүү дамжуулах бөгөөд тэндээс цаа маллагчдад мэдээллээ түгээх юм.

Ялангуяа орооны үеэр /арав, арваннэгдүгээр сар/ ийнхүү дагах тохиолдол их гардаг ажээ. 

Чипийг эм буганд суулгаж байгаа юм. Эр нь үе үе хоорондоо тулалддаг учраас чипээ унагаах, гэмтээх эрсдэлтэй. Эм буга нь гол төлөв сүрэгтэйгээ байдаг, тэгээд ч амьдрах чадвар сайтай учраас хяналтын чип суулгахад хамгийн тохиромжтой гэж үзжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж