Амурын барын тоо толгой 100 давжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Амурын барын тоо толгой 100 давжээ

Амурын барын тоо толгой 100 давжээ

Алс Дорнодын “Барын нутаг” үндэсний паркийн мониторингийн дүнгээр өнгөрсөн 2017 онд онд 100 илүү толгой бар бүртгэгджээ. Үүнээс нас бие гүйцсэн 84, бамбар 19 бүртгэгдлээ хэмээн үндэсний паркийн эрдэм шинжилгээний ажилтан Глеб Седаш хэллээ.

Алс Дорнодын буюу Амурын бар бол муурын төрлийн дэлхийн нэн ховордсон амьтны нэг юм. 2000-аад оны эхээр амурын барын тоо толгой эрс цөөрч дөнгөж 30 хавьцаа тоологдож байжээ. Тоо толгойг нь өсгөж үржүүлэх тал дээр ихээхэн анхаарсны хүчинд 2015 он гэхэд 70 хүрч тоологджээ.

19 бамбарын 12 нь бага насных ажээ.

Үндэсний паркийн мэргэжилтний хэлснээр бага насны бамбарыг сүргийн тоо толгойд оруулдаггүй байна, учир нь, бамбар бага насны үрэгдэх, эндэх магадлал өндөр байдаг гэнэ.

Алс Дорнодын Үндэсний паркийн хэмжээнд 400 гаруй хяналтын камер ажилладаг.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж