“3-ын эсрэг 3” тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

“3-ын эсрэг 3” тэмцээн боллоо

“М-Си-Эс Кока кола” компани “TLG13” ТББ хамтран зохион байгуулдаг  гудамжны сагсан бөмбөгийн  “3-ын эсрэг 3” тэмцээн энэ сарын 7-ноос 14-ны өдрүүдэд 6 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд  Дархан, Эрдэнэт, Багануур болон Улаанбаатар хотын нийт  505 багийн  2020  хүүхэд залуус  оролцсон юм.   Тэмцээн 15-18, 18-аас дээш насны гэсэн 2 ангиллаар явагддаг бөгөөд энэ жил Эрдэнэт хотод 8 сарын 7-нд, Дархан хотод 8 сарын 8-нд, Багануур дүүрэгт 8 сарын 10-ны өдөр тус тус зохиогдон 8 сарын 14-ны өдөр Сүхбаатарын талбай дээр Аваргын төлөөх тоглолтууд өрнөлөө.

15-18 насны ангилалд:

1-р байранд Баянгол дүүргийн  “Унагалдай” баг  
2-р байранд Сүхбаатар дүүргийн  “GEM” баг
3-р байранд Хан-Уул дүүргийн  “120” багууд орсон байна.

18-аас дээш насны ангилалд: 

1-р байранд Баянзүрх дүүргийн “202”баг тэргүүлсэн бол  
2-р байранд Хан-Уул дүүргийн “Буянт Ухаа” баг
3-р байранд  Баянгол дүүргийн “One team” багууд тус тус шалгарч,  энэ жилийн Спрайт “3-ын эсрэг 3” тэмцээний шилдгүүд боллоо. Мөн 14-ний өдөр эмэгтэй, бага насны ангилалын тэмцээнүүд болсон байна.

Дашрамд дурдахад М-Си-Эс Кока-Кола компанийн Спрайт Брэнд нь “Спрайт 3-ын эсрэг 3” тэмцээнээс гадна “Спрайт оддын лийг”, “Спрайт хөгжлийн лиг”, “Мини сагсан бөмбөг” зэрэг тэмцээн уралдаануудыг жил бүр зохион байгуулж Монголын сагсан бөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж