Улаанбаатарт 2 градус хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 2 градус хүйтэн байна

Улаанбаатарт 2 градус хүйтэн байна

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө шөнө говийн нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн хонохыг анхааруулж байна.

2018 оны 04 дүгээр сарын 05-ны 20 цагаас 04-р дүгээр сарын 06-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.  Төв, Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, хур тунадас орохгүй. Шөнөдөө Говийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хангайн уулархаг нутаг болон Хүрэн бэлчир орчмоор 18-23 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн, өдөртөө Идэр, Тэс голын хөндий, Хангайн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 9-14 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө хүйтэрч 13-15 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж