УИХ-ын чуулган өнөөдөр /2018.04.06/ 10.00 цагт эхэлнэ. Чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлт болон Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Бүгд найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам байгуулах тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Харин үдээс хойших чуулганы хуралдаанаар уламжлал ёсоор Ерөнхий сайдын мэдээлэл байгаа. Энэ удаад Ерөнхий сайд “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ- Бүх нийтийн хамралт” сэдвээр УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгөх юм.
Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал:
- Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлт;
- Бүгд найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.03.21-ний өдөр өргөн мэдүүлсэн/
- Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.02.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ-Бүх нийтийн хамралт”.