Төрийн үйлчилгээний албаны орон тоо өсөх хандлагатай байна

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Төрийн үйлчилгээний албаны орон тоо өсөх хандлагатай байна

Төрийн үйлчилгээний албаны орон тоо өсөх хандлагатай байна

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт боловсролын үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгохын зэрэгцээ хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломж бүрдүүлэх, сургуулийг гурван ээлжгүй болгох зорилт дэвшүүлээд байгаа билээ.

Энэ зорилтын хүрээнд улсын хэмжээнд 2017 онд 14 сургууль,  25 цэцэрлэг, ашиглалтад орсноор багш, сурган хүмүүжүүлэгчид, төрийн үйлчилгээний албан хаагчдад шинэ ажлын байр бий болсон аж. Гэвч эргээд энэ нь нийгмийн суурь үйлчилгээг иргэдэд үзүүлдэг төрийн үйлчилгээний албан хаагчдын тоо өсөхөд нөлөөлж буй юм байна.

 Төрийн албаны зөвлөл нь төрийн албан хаагчийн улсын хэмжээний нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөн, төрийн албан хаагчдын статистик тоо, мэдээллийг жил бүр шинэчлэн гаргадаг. Тус зөвлөл одоо 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсад ажиллаж байгаа төрийн албан хаагчдын тоо бүртгэл, статистик мэдээллийг нэгтгэж  буй бөгөөд үүгээр аль салбарт орон тоо хамгийн их өсөлттэй гарав гэдэг мэдээлэл илүү тодорхой болох аж.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж