2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 785,156 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч,13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘Сонсголон Бармат’ (SSG+14.99%) болон ‘Эрдэнэт Зандан’ (IND+14.95%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол ‘Мерекс’ (MRX-14.86%) болон ‘Улсын Их Дэлгүүр’ (UID- 14.66%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр ‘TOP 20’ индекс 20087.05 нэгж болж 0.07 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,421,846,295,547 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ