Ханш нээгдэх өдрийг тохиолдуулан Хятадын Ниншя анагаах ухааны сургуулийнхан өөрийн эрхтнээ бусдад хандивласан талийгаачдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгуулжээ. Уг үйл ажиллагаанд тус сургуулийн 1000 гаруй багш, оюутан оролцсон байна. Тэд доноруудыг төлөөлөх “Амьдралын багана”-д хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөхийн зэрэгцээ ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэхээ тангараглажээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ