24 жил хайсны эцэст охиноо олжээ | News.MN

24 жил хайсны эцэст охиноо олжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

24 жил хайсны эцэст охиноо олжээ

24 жил хайсны эцэст охиноо олжээ

1994 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр. Ван Минчиний охин Ван Чифэн Чэндү хотын Жю Янь гүүрний ойролцоогоос алга болжээ. Тэр үеэс хойш тэрбээр охиноо хайж эхэлсэн ч олоогүй аж. Харин энэ жил Жилин мужийн Панши хотод амьдардаг Кан Ин интернэтээс хүн хайж байгаа зар болон өөртөөгөө маш адилхан зураг олж харжээ. Тэр зурган дээрх хүн бол Ван Минчин байж.

Кан Ин духан дээрээ сорвитой бөгөөд уйлахаараа дотор нь муухайрдаг зуршилтай гэнэ. Энэ мэт олон шинж нь Ван Минчиний олон жилийн өмнө алга болсон охины мэдээлэлтэй таарч байв. Ийн өнгөрсөн гуравдугаар сард Кан Ин эцэг тогтоох ДНХ-ийн шинжилгээ өгч, дөрөвдүгээр сарын 1-нд хариу нь гарахад тэрбээр Ван Минчиний алга болсон охин Ван Чифэн болох нь тогтоогдсон аж. Энэ сарын 3-нд Ван Минчин болон түүний эхнэр Лю Дэнин нар Сычуань мужийн Чэндү хотод байх гэртээ 24 жил цуцалтгүй эрсэн охинтойгоо уулзжээ.

Эх сурвалж: CCTV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-05 202.21.120.66

адилхан хүн шүү дээ ямар их баярлаж элэгээ дэвтээсэн бол

Avatar

Зочин 2018-04-05 83.97.157.201

Ali ulsad bolson,hen hulgailsang olj togtooson eseh zergiin oruulaad oligtoihon wm bichij bai l daa

Avatar

Зочин 2018-04-05 27.123.214.122

Байнга л шүүмжилсэн гарууд, өөрсдөө олоод мэд, таалагдахгүй бол бүү унш, тэрний оронд ажлаа хий за

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж