Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээг менежментээр гүйцэтгүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээг менежментээр гүйцэтгүүлнэ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээг менежментээр гүйцэтгүүлнэ

“ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн “ орон нутгийн өмчийн төсөвт үйлдвэрийн газрыг 2009 онд   байгуулсан.  Нийслэлийн засаг даргын захирамжаар  нийтдээ 973 га талбайд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн байдаг.  Нийт талбайн 15 хувь нь тохижилт, 85 хувийг ногоон байгууламж байгуулахаар эхний ээлжинд  183 га  газрын хэсэгчилсэн  ерөнхий төлөвлөгөөг батлуулан ажиллаж байгааг  “ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” гийн орлогч дарга н.Оюунзул  Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцууллаа.  Дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  2018 онд   худалдаа үйлчилгээний чиглэлээр   ил тод  нээлттэй  төслийн сонгон шалгаруулалт явуулж,  хувийн хэвшилтэй  менежментийн гэрээ байгуулан  шинэ стандарт тогтооно.  Авто зогсоолын тоог нэмэгдүүлэх, “ Маршал таун “хотхон талаас “ Гэрэлт гудамж” төсөл хэрэгжүүлэх,  спортын талбайнуудыг нэмэгдүүлэх ажлыг хийнэ.   Цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсанаас хойш  80 гаруй мянган мод суулгасан.  Ургалт 98 хувьтай.  Үйлчлүүлж байгаа иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг онцолсон.  Тиймээс худалдаа үйлчилгээг сайжруулах зорилгоор төслийн баг  буюу   төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар  гүйцэтгэх  нь зөв гэсэн шийдвэрийг  Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс  гаргалаа.  Ингэснээр  урин дулааны цагт  тус цэцэрлэгт хүрээлэнгээр үйлчлүүлж байгаа  иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан хүнс, барааны бүтээгдэхүүнээр   үйлчлүүлэх боломжтой.  Цэцэрлэгт хүрээлэнгийн багийнхан   ногоон байгууламжаа арчлах, тордох, нэмэгдүүлэх,  тохижилтоо  сайжруулахад анхаарах юм. Мөн  гар дээрээс худалдаа эрхлэлт багасах,   хүрээлэнгийн үйл ажиллагааг тэлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж байгаа гэдгийг  Засаг даргын зөвлөлийн гишүүд онцолж байна.  Тухайлбал “  Гэрэлт гудамж төсөл” ийн хүрээнд  Сөүл гудамжны менежментийг  хувийн хэвшил хариуцсанаар   эерэг үр дүн гарсныг ч  онцоллоо. Тиймээс  “ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”гийн  худалдаа, үйлчилгээний менежментэд төр , хувийн хэвшлийн хамтын ажиллагааг  нэвтрүүлэх шийдвэр гаргалаа. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж