Бөхөн агнасан Болливуудын жүжигчнийг шүүх буруутай гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Бөхөн агнасан Болливуудын жүжигчнийг шүүх буруутай гэв

Бөхөн агнасан Болливуудын жүжигчнийг шүүх буруутай гэв

Энэтхэгийн шүүх Болливуудын нэрт жүжигчин Салман Ханыг 1998 онд маш ховордсон бөхөн гөрөөсийг хулгайгаар агнасан хэрэгт буруутай гэж үзжээ.

Салман Хан 1998 онд Энэтхэгийн Ражастан мужид зураг авалтын үеэр тус улсын хуулиар агнахыг хориглосон  хоёр хар бөхөнг агнасан байна.

Ражастан мужийн Жодпур хотын шүүх Салман Хантай хамт тус кинонд тоглосон дөрвөн жүжигчнийг мөн хам хэрэгтэн хэмээн ял оноожээ. Салман Ханд агнахыг хуулиар хориглосон ховордсон зэрлэг амьтныг агнасан хэргээр зургаан жил шоронд хоригдох ял сонсож магадгүй юм. Гэхдээ тэрбээр давж заалдах эрхтэй ажээ.

Болливуудын нэртэй жүжигчин Салман Ханы хувьд энэ хэрэг хууль зөрчсөн анхны тохиолдол биш гэнэ. Түүний 2002 онд орон гэргүй тэнүүлчийг машинаар дайран, амийг нь хөнөөсөн хэрэг 2012 онд илчлэгдэж байсан юм.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж