Монгол хүний оюуны чадвар их өндөр

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Монгол хүний оюуны чадвар их өндөр

АНУ-ын Техас мужийн шүүхийн шүүгч Эд Винфри:
МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ
ЧАДВАР ИХ ӨНДӨР


-Энэхүү сургалтанд хоёр дахь жилдээ багшилж байгаа гэсэн. Монголын прокуроруудтай хам­тарч ажиллахад ямар байна?

-Америк бол хүний эрхийг дээдэлдэг орон. Тэр ч утгаараа би багшилж заахдаа гол нь биш, хүний эрхийг нэгдүгээрт тавих тухай харилцан санал бодлоо солилцох журмаар сургалтаа явуул­даг. Мөн өөрийнхөө мэдэхгүй олон зүйлийг Монголоос сурч байгаадаа баяртай байгаа. Мон­гол Улсын прокуроруудтай хам­тарч ажиллахдаа би үргэлж баяртай байдаг.Олон орноор сургалт зохион байгуулж байхад монгол хүний оюуны чадвар  өндөр түвшинд бай­даг нь надад ажиллахад хялбар, мөн маш их таалагддаг.

Ийнхүү сэтгүүлчдэд тараасан “Олны анхаарал татсан хэргүүдэд ямар арга  хэмжээ авч ажиллаж байгаа  тухай асуултанд хариулна” гэсэн сүрхий зар худлаа болж таарав. Сэтгүүлчид төдийгүй олон нийтийн анхаарлын төвд бай­саар байгаа УИХ-ын нэр бүхий гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх асуу­дал, Онцгой байдлын Ерөнхий газ­рын дарга асан П.Дашийн хэр­гийн прокурор ойр ойрхон солигдож байгаагаас  шийдвэр­лэгдэхгүй удаж байгаа зэрэг олон асуултанд хариулт авна гэсэн сэтгүүлчдийн горьдлого талаар өнгөрлөө. Ямартай ч прокурорын байгууллага хэрэгт хяналт тавих, яллах үүрэгтэй ажиллахаас гадна хүний эрхийг хамгаалах чиглэлээр ч ажиллах болсон аж.

Д.Мөнхгэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж