МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДВАР ИХ ӨНДӨР
-Энэхүү сургалтанд хоёр дахь жилдээ багшилж байгаа гэсэн. Монголын прокуроруудтай хамтарч ажиллахад ямар байна?
-Америк бол хүний эрхийг дээдэлдэг орон. Тэр ч утгаараа би багшилж заахдаа гол нь биш, хүний эрхийг нэгдүгээрт тавих тухай харилцан санал бодлоо солилцох журмаар сургалтаа явуулдаг. Мөн өөрийнхөө мэдэхгүй олон зүйлийг Монголоос сурч байгаадаа баяртай байгаа. Монгол Улсын прокуроруудтай хамтарч ажиллахдаа би үргэлж баяртай байдаг.Олон орноор сургалт зохион байгуулж байхад монгол хүний оюуны чадвар өндөр түвшинд байдаг нь надад ажиллахад хялбар, мөн маш их таалагддаг.
Ийнхүү сэтгүүлчдэд тараасан “Олны анхаарал татсан хэргүүдэд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа тухай асуултанд хариулна” гэсэн сүрхий зар худлаа болж таарав. Сэтгүүлчид төдийгүй олон нийтийн анхаарлын төвд байсаар байгаа УИХ-ын нэр бүхий гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх асуудал, Онцгой байдлын Ерөнхий газрын дарга асан П.Дашийн хэргийн прокурор ойр ойрхон солигдож байгаагаас шийдвэрлэгдэхгүй удаж байгаа зэрэг олон асуултанд хариулт авна гэсэн сэтгүүлчдийн горьдлого талаар өнгөрлөө. Ямартай ч прокурорын байгууллага хэрэгт хяналт тавих, яллах үүрэгтэй ажиллахаас гадна хүний эрхийг хамгаалах чиглэлээр ч ажиллах болсон аж.
"Улс төрийн тойм" сонин