Баруун Африк дахь Хятадын дэд бүтцийн төслийг ашиггүй гэв | News.MN

Баруун Африк дахь Хятадын дэд бүтцийн төслийг ашиггүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Баруун Африк дахь Хятадын дэд бүтцийн төслийг ашиггүй гэв

Баруун Африк дахь Хятадын дэд бүтцийн төслийг ашиггүй гэв

Лхагва гаригт болсон Сьерра Леоны ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний ардын намын Жулиус Маада Био ялалт байгуулжээ.

1996 онд хунтыг удирдаж байсан тэрбээр эрх баригч “Бүх ард түмний их хурал” намын Самура Камараг давуу ялсан байна.

Сьерра Леоны шинэ Ерөнхийлөгч Жулиус Маада Биод одоо баруун Африкийн ядуу буурай орныг хөл дээр нь босгож, үхэл тарьсан Эбола вирусын тархалтын улмаас туйлдсан эдийн засгаа сэргээх хүнд сорилт тулгарч буй ажээ.

Сьерра Леоны нийслэл Фрийтауны нэгэн зочид буудалд тэрбээр библи дээр гараа тавин ерөнхийлөгчийн тангараг өргөсөн байна.

Тангараг өргөхөд хийсэн мэдэгдэлдээ тэрбээр  “Энэ бол шинэ эриний эхлэл. Сьерра Леоны агуу ард түмэн шинэ зам сонголоо. Бид нэг улс, нэг үндэстэн” гэжээ.

Хоёрдугаар сард ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр болсон нэгэн мэтгэлцээнд тэрбээр тус бүс нутагт Хятадын Засгийн газраас хэрэгжүүлж буй дэд бүтцийн төслүүдийг баруун Африкийн ядуу буурай Сьерра Леон шиг улсад эдийн засгийн болон хөгжлийн ямар ч ашиг авчрахгүй” хэмээн шүүмжилсэн юм. Жулиус Маада Био тус бүс нутагт Хятадын нөлөө улам бэхжиж байгааг  шүүмжлэхийн зэрэгцээ уул уурхайн концессын гэрээнүүдийг эргэн нягталж, бага, дунд сургуулиудад дэлхийн боловсролын стандартыг нэвтрүүлнэ хэмээн амлажээ.

Эх сурвалж: South China Morning Post

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-05 202.131.225.91

Sierra Leon bas yalchihlaa ha ha

Avatar

mgl 2018-04-05 202.179.11.230

unen shuu gadniihan zarim ni ediin zasgiig barih gej hurungu oruulj baina.

Avatar

Bold o 2018-04-05 223.62.188.194

Hyataduudad durtai uls oron delhii deer baidag yum uu..haa holiin afrikiin haruud hurtel hu.jaa nariig uzen yadaj bn sh dee..

Avatar

РАВДАН 2018-04-05 66.181.161.95

БАТТУЛГА АХ ДҮҮ ХАМААТАН САДАН ОЛОНТОЙ Л ЮМ!

Avatar

Зочин 2018-04-05 66.181.164.214

та нар ингэж хаа хамаагүй юманд хүртэл солиорч суух ямар хэрэг байдаг юм бэ

Avatar

Зочин 2018-04-05 99.203.143.104

женко-гийн дүү байна.Сьерра Леоне ялна аа ха ха ха ялнаа ялна

Avatar

Зочин 2018-04-05 202.179.26.204

Монголын дүү

Avatar

Зочин 2018-04-05 59.153.115.126

Монголын идэр дүү доригийн дүү Сьерра Леон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж