Нийслэлийнхний ажил 08.00 цагт эхлэх боллоо

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Нийслэлийнхний ажил 08.00 цагт эхлэх боллоо

Нийслэлийнхний ажил  08.00 цагт эхлэх боллоо

Нийслэлийн засаг даргын зөвлөлийн өнөөдрийн /2018.04.05/ хуралдаанаар Улаанбаатар хотын төр , захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай асуудлыг хэлэлцэж, дэмжсэн шийдвэр гаргалаа.

Ингэснээр нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг дөрөвдүгээр сарын 15 -наас 08.00 цагт эхлүүлж, дуусах цагийг 17.00 цаг байхаар тогтоолоо. Авто замын ачааллыг зохицуулах, хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор  дээрх зохицуулалтыг хийж буй аж. Одоо мөрдөгдөж байгаа захирамжаар нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчид 08.30 цагт ажлаа эхэлж, 17.30 цагт дуусгавар болгодог юм.

Энэхүү захирамжаар нийслэлийн төр захиргаа, дүүрэг, харьяа агентлаг, нийслэлийн өмчит үйлдвэрийн 32 мянган албан хаагч хамрагдах юм байна. Онцлоход, дээрх шийдвэр нийслэлийн харьяаны сургууль, цэцэрлэгт хамаарахгүй ажээ. 

 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж