Цасан шуурганаас 100 гаруй иргэний амь насыг аварчээ | News.MN

Цасан шуурганаас 100 гаруй иргэний амь насыг аварчээ

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Цасан шуурганаас 100 гаруй иргэний амь насыг аварчээ

Цасан шуурганаас 100 гаруй иргэний амь насыг аварчээ

Өчигдөр /2018.04.04/ оройны хүчтэй цасан шуурганы улмаас олон тооны машин цасанд сууж боогджээ. Ийм төрлийн дуудлага шөнийн 01:30 цагаас эхлэн Нийслэлийн онцгой байдлын газар ихээр ирсэн байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруунтүрүү 361 дүгээр гармын ойролцоо Дархан, Эрдэнэт рүү гарсан автомашинууд болон хот руу орж ирж байгаа машинуудын үзэгдэх орчин хязгаарлагдаж цасанд боогдсон аж. Дээрх дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, 42 автомашин, 100 гаруй иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Э.Бурам

 

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-04-05 122.201.26.172

Ёстой хэнэггүй ард түмэн шүү. Тэр олон хүний цаг, амралт, мөнгө төгрөг үрж яанадаа. Ёстой хэрэг алгаа. Тэгээд жиргэхээрээ бөөн эх орончид, ёс зүйтэнгүүд.

Avatar

зочин 2018-04-05 203.91.119.102

Манайхан нээрэн ямар ч үед гэртээ тогтохгүй гараад гүйж явдаг сонин ард түмэн шүү, сэрэмжлүүлээд ч нэмэргүй. Барууныхан бол толгойгоо бүтээгээд гэртээ бүгэж байгаадаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж