Цасан шуурганаас 100 гаруй иргэний амь насыг аварчээ

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Цасан шуурганаас 100 гаруй иргэний амь насыг аварчээ

Цасан шуурганаас 100 гаруй иргэний амь насыг аварчээ

Өчигдөр /2018.04.04/ оройны хүчтэй цасан шуурганы улмаас олон тооны машин цасанд сууж боогджээ. Ийм төрлийн дуудлага шөнийн 01:30 цагаас эхлэн Нийслэлийн онцгой байдлын газар ихээр ирсэн байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Баруунтүрүү 361 дүгээр гармын ойролцоо Дархан, Эрдэнэт рүү гарсан автомашинууд болон хот руу орж ирж байгаа машинуудын үзэгдэх орчин хязгаарлагдаж цасанд боогдсон аж. Дээрх дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, 42 автомашин, 100 гаруй иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж