Леонардо де Каприо загвар өмсөгч Камилла Морронетой болзов | News.MN

Леонардо де Каприо загвар өмсөгч Камилла Морронетой болзов

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Леонардо де Каприо загвар өмсөгч Камилла Морронетой болзов

Леонардо де Каприо загвар өмсөгч Камилла Морронетой болзов

Жүжигчин Леонардо де Каприо загвар өмсөгч Камилла Морронетой болзож буй нь ил боллоо. Тэд Лос-Анжелест олны өмнө хамт байж харагдсан байна. Өнгөрсөн онд тэднийг хайрын романс үүсгэсэн гэж цуурсан ч Камилла “Бид жирийн найзууд” гэсэн тайлбар өгсөн юм. Тэд болзооныхоо үеэр танигдахгүйн тулд зүсээ хувиргахыг оролджээ. Загвар өмсөгч Камилла Моррено цагаан цамц, жинсэн өмд, бүрх малгай болон намхан өсгийтэй гутал өмссөн байна.  Харин Леонардо де Каприо  малгайтай цамц, спорт гутал өмсч, нарны шил зүүсэн байжээ. Гэсэн ч папарацичид тэднийг таньснаар  Камилла Леонардо де Каприогийн мөрийг нь  үнсч байгаа зургийг авч амжжээ. Энэ зурагны дараа тэд жирийн найзын холбооноос өөр харилцаа байхгүй гэж хэлэхэд хэцүү болж байна.

Х.ОЮУНБОЛД

Эх сурвалж: Зууны мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж