Mercedes супер хиймэл гар бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Mercedes супер хиймэл гар бэлэглэжээ

Автомашин үйлдвэрлэгч Mercedes компани төрөлхийн өрөөсөн гаргүй 14 настай Мэтью хүүд өндөр хүчин чадал бүхий  57 мянган ам.долларын үнэтэй хиймэл гар бэлэглэжээ.

Тус компанийнхан хүүд туслахыг хүсэн хиймэл гар үйлдвэрлэгч Touch Bionics компанийн мэргэжилтнүүдэд хандсан ба хүний гарыг бараг орлохүйц нарийн мэдрэмж бүхий супер i-LIMB гарыг бүтээлгэжээ.

i-LIMB гар нь өндөр зэрэглэлийн пластик материалаар хийгдсэн ба хар силикон углуургатай, хуруу тус бүр нь харилцан хамааралгүйгээр тусдаа ажиллах чадамжтай. Гарын алганы хэсэгт мини-компьютертэй ба уг мини компьютер нь гаранд залгагдсан силикон углуурганд суурилуулагдсан хоёр электродоос булчингийн хөдөлгөөний мэдээлэл хүлээн авч, хуруунуудыг удирдах юм.

Мөн уг гар нь Bluetooth-тэй, үзэг барьж бичих, зураг зурах, гутлаа үдэх, бөмбөг тоглох зэрэг олон үйлдлийг хийх аж.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж