ОХУ Балтын тэнгисийн орчим хээрийн сургуулилт явуулав

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

ОХУ Балтын тэнгисийн орчим хээрийн сургуулилт явуулав

ОХУ Балтын тэнгисийн орчим хээрийн сургуулилт явуулав

Латвийн Ерөнхийлөгч болон Балтын тэнгисийн бусад орны лидерүүд Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсанаас нэг хоногийн дараа ОХУ Балтын тэнгист цэргийн хээрийн сургуулилт явуулж, пуужин хөөргөжээ. Балтын тэнгис дэх НАТО-гийн эзэмшлийн бүсийн гадна ОХУ цэргийн хээрийн сургуулилт явуулсныг Латвийн батлан хамгаалахын албаны хүн “цэрэг армийн сүр хүчээ харуулж буй хэрэг” гэжээ.

Гурван өдөр үргэлжлэх энэхүү цэргийн хээрийн сургуулилт, пуужингийн туршилтын улмаас Латвийн иргэний агаарын тээврийн замыг хэсэгчлэн хаасан байна. ОХУ Балтын  тэнгис дэх Латвийн нутаг дэвсгэр, эдийн засгийн бүсийн ойролцоо цэргийн хээрийн сургуулилтыг анх удаа явуулж байгаа нь энэ юм.

Латвийн батлан хамгаалах яам ОХУ-ын энэхүү үйлдлийг анхааралтай тандан ажиглаж байгаа ажээ.

Латвийн Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Жэнис Гэрисоны мэдэгдсэнээр “Бид үүнийг ОХУ цэрэг армийн сүр хүчийг харуулж буй хэрэг гэж ойлгож байна. Одоогоор ямар нэгэн өдөөн хатгасан үйлдэл гараагүй боловч цэргийн хээрийн сургуулилт дуусахад дахин хоёр хоног үлдсэн” гэжээ.

Латви, Литва, Эстонийн ерөнхийлөгчид Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгчтэй уулзсан нь дээрх орнуудын тусгаар тогтносны 100 жилийн ойн хүрээнд эртнээс төлөвлөсөн уулзалт ажээ.

Дэлхийн II дайны дараа Балтын тэнгисийн орнууд ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон боловч 1991 онд тусгаар улс болсон билээ.  Гэвч хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнууд болон ОХУ-ын харилцаа ээдрээтэй хэвээр байгаа юм.

Эх сурвалж: the Washington post

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж