Сүмогийн дэвжээн дээр эмэгтэй хүн гарсан тохиолдол гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Сүмогийн дэвжээн дээр эмэгтэй хүн гарсан тохиолдол гарчээ

Сүмогийн дэвжээн дээр эмэгтэй хүн гарсан тохиолдол гарчээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын үзүүлэх тоглолтууд хотуудад үргэлжлэн явагдаж байна. Харин дохё (дэвжээн) дээр нэгэн санамсаргүй бөгөөд золгүй явдал өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдөр болжээ.

Мэргэжлийн сүмогийн жүнгё ёслолын нээлтийн үеэр үг хэлж байсан Мазүрү хотын захирагч дэвжээн дээр ухаан алджээ. Энэ жил 67 настай хотын захирагчийг унах үед үзэгчийн суудлаас нэгэн эмч мэргэжилтэй бүсгүй сандран дэвжээн дээр гарч хиймэл амьсгал хийсэн байна. Тухайн үед танхимд цугласан олон гайхах зуур гурван ч эмэгтэй анхны тусламж үзүүлэхээр дэвжээн дээр гарсан ч тэднийг дэвжээнээс буухыг шаарджээ. Ухаан алдсан хотын захирагч эмнэлэгт хүргэгдэн ухаан орж, биеийн байдал нь сайжирчээ.

Харин сүмогийн дэвжээн дээр эмэгтэй хүн гарч болохгүй гэсэн хатуу ёс жаяг байдаг. Тиймээс энэхүү явдлаас болж япон даяар олон асуулт урган гарч шуугиан тариад байна. Мөн энэхүү золгүй явдлын талаар иргэд байр сууриа илэрхийлж, телевизийн нэвтрүүлгүүд олноор гарч эхэлжээ. 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж