Тайваньд генерал Чан Кайшигийн бунхныг сүйтгэсан арван хүнийг баривчилж, ял төлөвлөсөн байна.
Тус улсын иргэд 1947 оны иргэний хөдөлгөөнийг нухчин дарж, 28,000 гаруй хүнийг бөөнөөр хядаж, олон мянган хүнийг хэлмэгдүүлсэн “Цагаан террор” хэмээх улс төрийн хэлмэгдүүлэлт явуулсан генерал Чан Кайши болон түүний хүүд хүндэтгэл үзүүлэхийг эсэргүүцэн ийм үйлдэл гаргажээ.
Тайванийн Таоюань хот дахь Чан Кайшигийн бунхан музейг эвдлэн сүйтгэж, бунхан дээр улаан будаг асгаж, элдэвлэсэн дээрх хэргийн улмаас музейг хаахад хүрчээ. Чан Кайшигийн музейг эвдэлж сүйтгэсэн эсэргүүцэгчдийн зарим нь оюутнууд, Тайванийн тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөний идэвхтнүүд байсан гэнэ.
Тайванийн олон иргэдийн хувьд Чан Кайшигийн нэр дарангуйлагч хэмээн үгтэй адилхан утгатай ажээ. Гэвч нөгөө зарим нь түүнийг одоо хэр нь түүнийг дэлхийн II дайны үед Хятадын коммунист арми болон Японы милитаристуудын эсрэг Гоминданы армийг удирдан тулалдаж явсан баатар гэдэгт итгэдэг гэнэ.
Эх сурвалж: Agence France- Presse