Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг удирдах, жолоодох “НТ-18” сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг удирдах, жолоодох “НТ-18” сургалт эхэллээ

Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг удирдах, жолоодох “НТ-18” сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/119 дүгээр тушаалаар Гамшгийн шуурхай удирдлагын газар, Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв, “Робо Ийгл” ХХК -тай хамтран зохион байгуулж буй нисгэгчгүй нисэх төхөөрөмж удирдах, жолоодох, видео бичлэг хийх “НТ-18” сургалт өнөөдөр ОБЕГ-т эхэллээ.

Онцгой байдлын байгууллагын инженер техникийн ажилтан, алба хаагчдад нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах талаар мэдлэг, чадвар олгох, гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагаанд тус төхөөрөмжийн тусламжтай мэдээ мэдээллийг боловсруулж, ашиглаж сургах зорилготой тус сургалтанд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газар, Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын нийт 20 гаруй алба хаагч хамрагдаж байна.

Сургалтыг “Робо Ийгл” ХХК-ийн захирал С.Манас удирдан  явуулах бөгөөд  нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг  ашиглаж сурах, ой хээрийн түймрийг эрт илрүүлэх, тандан судлах зэрэг онолын болон дадлага сургуулийг хийх юм.

Мөн сургалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран  Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр  хэрэгжүүлж буй “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд ой, хээрийн түймэр гарах эрсдэл бүхий Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг гардууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж