Унаач хүүхдийн хамгаалалтын хувцсанд санал авч байна | News.MN

Унаач хүүхдийн хамгаалалтын хувцсанд санал авч байна

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Унаач хүүхдийн хамгаалалтын хувцсанд санал авч байна

Унаач хүүхдийн хамгаалалтын хувцсанд санал авч байна

“Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS 6264 : 2011 стандартыг шинэчлэх ажлын хэсэг Стандарт, хэмжил зүйн газар дээр байгуулагдан ажиллаж байна.

Морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэл үйлдвэрлэгч, нийлүүлэн борлуулагч нараас стандартыг шинэчлэхтэй холбоотой санал, санаачлагыг хүлээж авна. Дээрх мэдээллийг www.masm.gov.mnвэб сайтын “Стандартын төсөлд санал авч байна” холбоосоор орж мэдээлэлтэй танилцана уу.

Стандартын төсөл болон асуумжийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгуулагууд өргөнөөр оролцож холбогдох саналаа өгнө үү.

Харилцах утас: 455284

Стандарт, хэмжил зүйн газар

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

болдоо 2018-04-05 202.179.26.6

хүүхдээр морь унуулж уралддаг манай монголоос өөр улс байдаг юм уу? насанд хүрсэн хөнгөн хүнээр л унуулаад уралдах юм бол энэ олон хүүхдийн асуудал босч ирэхгүй ш дээ. уламжлал ийм гээд муйхарлаад зүтгээд байх нь хэр оновчтой бол? …

Avatar

Зочин 2018-04-05 27.123.214.105

Хэзээч том хүмүүс уралдахгүй, согтуу галзуу найр тараад буцахдаа жаал давхилдаж магадгуй. Монгол морь жингийн хувьд бага тиймээс 25 кг хуртэлх хуухэд унадаг юмаа. 5000 жил лав тийм байлаа.

Avatar

Зочин 2018-04-05 202.131.245.26

бусад спортод томчуудаас тамирчдаас хүнд бэртэх улмаар амь нас нь хохирох тохиолдол хэдэн тэмцээнд хэд байдаг вэ харьцуулсан судалгааг хүүхдийн байгууллагаас хийсэн үү хийх хэрэгтэй бна хүүхдийн эрхийн байгууллага харьцуулсан судалгаа хийж хүүхдээр морь унуулахыг хориглуулах тал дээр сайн тэмцэх хэрэгтэй хурдан морь унах уралдаанд сойж бэлтгэх нь хүнд ажил шүү. маш хүнд ажил. Зайг нь ойртуулаад том хүн унуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2018-04-05 43.242.243.44

Зөвхөн өөрийнхөө төрсөн хүүхдээр унуулна гэсэн хууль л гаргачих л аа Их хурлынхаан. Тэгээд л болно. Ерөөсөө л энэ шүү дээ.

Avatar

Зэлэм 2018-04-05 66.181.190.31

монголоор дүүрэн байгаа алдарт уяч нараа өөрсдөө уясан морио унаж уралддаг байсан Чингисийн монголын сайхан уламжлал хаачив аа та нар хүүхэд унуулж онигоонд ордогоо болиоод өөрсдөө мориоо унаж уралдаа чээ монгол бөхчүүд өөрсдийхээ өмнөөс хүүхэд барилдуулж байна уу

Avatar

ТӨВ АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ МИ ОВОГТ 2018-04-05 202.179.27.71

ЮУН ХҮҮХЭД ВЭ? ЗҮГЭЭР ХҮҮХДЭЭР УНААЧ ХИЙЛГЭХЭЭ БОЛЬЦГОО! НАСАНД ХҮРСЭН 50 КГ ХҮН ДААДАГГҮЙ ЮМ БОЛ ДАВЖААХАН ИЛЖИГ ЗЭЭРНҮҮДЭЭ УРАЛДУУЛАХАА ЗҮГЭЭР БОЛИХГҮЙ ЮУ.

Avatar

123 2018-04-05 66.181.183.9

11 jil hurdan mori unalaa. mongol emeeltei mori unah ni ayulgui baidald ontsgoi chuhal ach holbogdoltoi. mongol emeeltei bol morinoos unah bolomjgui.

Avatar

Зочин 2018-04-05 64.119.20.198

Odoo mari unadag robot garsan shuudee

Avatar

зочин 2018-04-05 182.160.33.12

монгол улс монгл хүн байсан цагт хүүхдээр морь унуулахгүй гэх нь сэрүүн зүүд энэ хүн гадаад эсвэл гажиг хүн болтой жинхэнэ монгол хүүхэд хөлд ороод л шилбүүр унаж өсдөг юм монгол өнцлогтой хамгаалах хувцасны стандарт заавал хэрэгтэй түүнээс гадна уралдах замын стандарт уралдах үеийн байгаль цаг уурын стандартыг тогтоогоод өх нь зүйтэй тэгвэл хэн дуртай нь үндэслэлгүй хугацаа зааж дураараа загнах нь болих юм

Avatar

Зочин 2018-04-05 202.179.27.71

Баруун аймгуудын зарим нутгуудад хүүхдээр морь унуулдаггүй байсан нь бас уламжлал биш үү? Монгол морь хэзээ ч бүгд том хүн даадаггүй тал зүүн төв аймгуудын голдуу жаахан шаргууд байгаагүй.Том хүн даагаад өвөл ууланд дажгүй авирдаг мацдаг морьдууд байдаг л юм.Яахав сэрвээний хэнжээг 140-с намхан гэж заагаад хөнгөн давжаа хүүхэд унуулж уралдуулдагаас энэ жинхэнэ морьдууд ашиггүй байдалд ордог.

Avatar

зочин 2018-04-05 66.181.166.196

ямар ч сайн хамгаалалтын хувцас хэрэгсэл хүүхэд унаж бэртэхгүй гэсэн баталгаа болохгүй, ерөөсөө хүүхдээр морь унуулдгийг л болих хэрэгтэй

Avatar

zochin 2018-04-05 49.0.191.250

h*** …tegeed hen unahiin …..huuhdeer mori unuulahiig bur moson horijih,,,tgd 10 ugui 20 jiliin daraa mongol ymar bolohnuu ergeed neg haraarai…ter uydee ooriinhoo bodliig zowtgohuu buruutgahuu gdgee sain bod

Avatar

Зочин 2018-04-05 64.119.16.41

Чи унахгүй юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж