Өсвөрийн жүдочид “Буэнос Айрос 2018”-ын оноо цуглуулж эхлэв

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Залуучуудын олимп-2018 ( Аргентин, Буэнос-Айрес)

Өсвөрийн жүдочид “Буэнос Айрос 2018”-ын оноо цуглуулж эхлэв

Өсвөрийн жүдочид “Буэнос Айрос 2018”-ын оноо цуглуулж эхлэв

Энэ онд зохион байгуулагдах томоохон уралдаан тэмцээний нэг бол “Буэнос Айрос 2018” хүүхэд, залуучуудын олимпийн наадам билээ.

ОХУ-ын Тула хотод өсвөр үеийн жүдо бөхийн Европын цомын тэмцээн болж, “Буэнос Айрос 2018” наадмын оноо олгож эхэлсэн. Тус тэмцээнээс Монголын хоёр бөх медаль хүртжээ.

Хөвгүүдийн 55 кг-ын жинд Ганбүргэдийн Тэмүүжин алтан медаль, охидын 52 кг-ын жинд Лхагвасүрэнгийн Сосорбарам мөнгөн медаль хүртсэн байна. Мөн хөвгүүдийн 66 кг-ын жинд Лувсандэмбэрэлийн Сэргэлэн шагналт V байр эзэлжээ. Өсвөрийн жүдочид “Буэнос Айрос 2018” наадмын оноо цуглуулж эхлэв. 

Дэлхийн хүүхдийн олимпийн их наадам 2018 оны аравдугаар сарын 6-18-ны өдрүүдэд Аргентиний нийслэл Буэнос-Айрест хотод болно.

Анхны залуучуудын зуны олимпийг 2010 онд Сингапурт зохион байгуулж байсан бол удаах нь БНХАУ-ын Наньжинд болсон. Тэгвэл гуравдахь наадам одоогоос дөрвөн сарын Аргентинд зохион байгуулагдах юм. Монголын өсвөрийн шигшээ багийн тамирчид төрөл бүр дээр тус наадмын эрхийн төлөө өрсөлдөж байна. 

Энэхүү наадмаас Монголын баг тамирчид 2010 онд чөлөөт бөхийн төрөлд Б.Батцэцэг, гимнастикийн харайлтын төрөлд Г.Эрдэнэболд нар алт, жүдо бөхийн холимог багийн төрөлд О.Дөлгөөн хүрэл медаль хүртэж байсан юм. Хоёр дахь наадам урд хөршид болоход чөлөөт бөхийн охидын 46 кг-ын жинд Б.Дөлгөөн мөнгөн медалийн эзэн болж, Монголын багийн медалийн буухиаг үргэлжлүүлсэн.

Наньжины наадамд хүндийг өргөлтийн тамирчин Б.Анхцэцэг шагналт IV байр эзэлж байсан юм. Тэрбээр өнгөрсөн онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс огцом өргөлтөөр хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт үзүүлсэн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж