У.Хүрэлсүхийн засаг дээр утаа уугиж эхэллээ | News.MN

У.Хүрэлсүхийн засаг дээр утаа уугиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн засаг дээр утаа уугиж эхэллээ

У.Хүрэлсүхийн засаг дээр утаа уугиж эхэллээ

Ичигсэд хөдөлж, үндэс соёолох ханш нээх хаврын өдрөөр Монголын улс төр тойрсон утаа улам суунаглаж эхэллээ. Гадаах хүйтэн хасах 6 градусыг заах боловч, Төрийн ордны халууны хэмжээ дээд цэгтээ хүрч, Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ татгалзах мэдээ, У.Хүрэлсүхийн засаг дээр утаа уугиж эхэлсэн чимээ, УИХ-ын хаврын чуулганы индэр дээрээс хэлсэн Ерөнхийлөгч, спикерийн үг энэ хавар, намрын болоод ирэх 2020, 2021 оны улс төрийн ерөнхий дүр зургийг тоймлон буулгахад нэн тодорхой болгож өгч байна.Уламжлалт ёсоор дөрөвдүгээр сарын 5-ны өдөр нээлтээ хийх УИХ-ын хаврын чуулганы өмнөх өдөр Ерөнхийлөгч улс төрийн ахлах зөвлөх Н.Алтанхуягаараа УИХ-ын дарга М.Энхболдод үг дамжуулсан нь “Надад хуулийн салбарыг атгуулаад аль” гэх санаа. Бүр “заавал үзээрэй” гэж тодотгож байгаад зарласан нь тодорхой эрх ашгийн зорилготой байлаа гэж олон хүнд харагдсан биз.Улс төрд мөнхийн дайсан, мөнхийн найз гэж үгүйг харуулж яваа, мөнхийн эрх ашгийнхаа төлөө дөрвөн жилийн өмнө өөрийг нь заналтайгаар огцруулж явсан Х.Баттулгынхаа баруун суганд хавчуулагдсан Н.Алтанхуягийн мэдэгдлийн араас УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн “Би ойрын үед АТГ-ын даргыг яаралтай солих асуудлыг УИХ-ын даргад тавина.

Та бүхэн солихоос өөр арга байхгүй” гэх үг хуулийн засаглалын төлөө томчуудын зодоон аль хэдийн Төрийн ордонд эхэлсний нотолгоо болов.Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг УИХ-ын 65 хүлээж авахгүй байх бүрэн эрхтэй ч Х.Баттулгад гишүүдийн шуудай дүүрэн “бөлдөг” байгаа учраас ийм том  дуугарав уу. Ингэхэд АТГ, шүүх, прокурор гурвыг Х.Баттулга, З.Энхболд, Н.Алтанхуяг гурав хувааж авснаараа Монголд шударга ёс тогтоно гэдэгт өөрсдөөс нь өөр хэдэн хүн итгэж байгаа юм бол. АТГ-ыг З.Энхболд, УЕП-ыг Н.Алтанхуяг, шүүхийг Х.Баттулга авлаа гээд чухамдаа өнгөрсөн дөрвөн сарын 1-нд “Х.Баттулгыг хаан болгоод би өөрөө хатан нь болно” гэсэн З.Энхболдын нэрээр жиргэсэн хуурамч жиргээний агуулгаас юунд зөрнө гэж.

Чуулганы хуралдаан дээр Ерөнхийлөгч дараагийн том зорилгоо “танилцуулсан” нь цаазын ялыг сэргээх асуудал бөгөөд УИХ-ын хаврын чуулганы индэр дээрээс хуулийн төсөл санаачилж оруулж ирэхээ ч зарлалаа.  Эхлээд хуулийн засаглалыг гартаа бүхэлд нь атгах санаархалтай, дараа нь цаазын ялыг сэргээх саналтай Ерөнхийлөгчийн үгний араас Монголын ардчилалд аюулын харанга дэлдэж эхлэв үү гэх айдас олон хүнд төрж буйг нуух юун.УИХ-ын даргын чуулганы нээлтийн үгийг ажиглавал ерөнхий агуулга нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хаяглагджээ. Ж.Эрдэнэбатыг унагааж, өөрөө Ерөнхий сайд болсон У.Хүрэлсүх зориг нь ч, ухаан нь эс хүрч байгаа. Тиймээс Ардын засгийг огцруулахаар хорь гаруй гишүүн гарын үсэг зурсан гэх улс төрийн шум дээр засгийн газар ажлаа хийхгүй байгааг сануулсан спикерийн үг, Ерөнхийлөгчийн зүгээс шидсэн сценарийг анзаарвал, У.Хүрэлсүхийн засгийн толгой дээр  утаа түймэр болж мэдэх нь. Ерөнхийлөгч, УИХ гэх хайчин галын дунд халиуны зулзага шиг болсон У.Хүрэлсүхэд хандаж “томоохон төслийг оруулж ирвэл бид зураад өгье” гэсэн спикерийн үг энэ хаврын улс төрийг дуэльд дуудсантай ялгаагүй болов.  ‘Тавантолгойн бүлэг ордыг ашиглах, Тавантолгойн 450 МВТ-ын цахилгаан станцыг барих, том  төслүүдийг хэрэгжүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан’-ыг Ардын засагт анхааруулж,  ₮Тавантолгой-Гашуун сухайт, Нарийн сухайт-Шивээхүрэн, Зүүнбаян-Ханги, Хөөт-Бичигт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжиж, “Богд хан” төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх  УИХ-ын шийдвэр хэвээр байгаа’-г сануулсан М.Энхболд үгэндээ  үг дайж, ‘Эдийн засагт шийдвэрлэх нөлөө үзүүлэх эдгээр томоохон төслүүд хэрхэх нь тодорхойгүй явсаар 2 жил өнгөрлөө. Төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэл бэлэн гэж ойлгож байгаа.

Яагаад хэрэгжихгүй байна? Ямар саад тотгор байна вэ’ гэдгийг ‘аядуу зөөлөн’ асууснаас харвал хууль тогтоох болох гүйцэтгэх засаглал хоорондын ан цав аньсангүй.

Спикерийн онцолсон том төсөл нь Тавантолгой болох нь нэн ойлгомжтой агаад энэ сарын 8-12-ны хооронд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Хятадад хийх айлчлалын хүрээнд яригдах энэ асуудлыг угтуулаад “Хүкийн засгийн хөлийг тайрах” сценари хаанаас ч юм бэ олон нийтийн сүлжээнд  тавигдсан нь бас жирийн тохиолдол яавч биш. Тэр тусмаа медиа орчинд тоглолт хийж, массыг уярааж чадахгүй юм бол, Херо Баатар байгаад ч яах юм бэ.Гэвч, энэ бүхнээс илүү хаврын чуулганы хамгийн том сенсааци нь УИХ-ын залуу гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзахаар болсон гэх мэдээлэл. Бүлгийн хуралдаанаараа хэлэлцээд МАН хамгийн залуу гишүүндээ сонгогчдодоо баяртай гэж хэлэхийг үүрэгдсэн бололтой. Унжаад байхаар унаад өгөхийг нь  өвөлжингөө хүлээж  Хэнтийг услаад эхэлсэн Н.Энхбаярт энэ нь том боломж олгох нь. Учир нь өмд бандаашнаас болж сонгогчдодоо нэр хүндээ алдсан МАН-ынхан Д.Гантулгын тойргийг МАХН-д алдаж болзошгүй байгаа. Улс төрд хөтөлж оруулж ирсэн дүү нь хүүхэн хүчиндсэн асуудлаар  ‘өвдөг шороодсон’ нөхөн сонгуульд У.Хүрэлсүх өрсөлдөөд унавал онигоо, онигоо. Чуулганы нээлттэй зэрэгцээд Улсаа аврах хөдөлгөөнийхөн жагсаал зохион байгуулж, төрийн ордны өмнө акц хийсэн ч төлөвлөж байснаас нь хол явсангүй. Гадаах хүйтний эрч нөлөөлсөн үү эсвэл иргэд энэ мэт ард түмэн нэрээр амиа аргацаадаг алиа салбадайнуудад итгэхээ больсон уу, бүү мэд.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

112 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2018-04-05 202.179.31.61

ДАРААГИЙН СОНГУУЛЬД БИЕ ДААГЧ БОЛОН БУСАД НАМУУДААС МАХН ААС СОНГОЛТ ХИЙХЭЭР ОЛОН ТҮМЭН ЯРЬЦГААХ БОЛЛОО ШУДАРГА САЙН ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ ХҮМҮҮС НАС ХАРГАЛЗАХГҮЙ НЭР ДЭВШИХ БЭЛТГЭЛ АЖЛАА ЭХЭЛЖ БАЙГАА БОЛОЛТОЙ САЙН СУДЛАЖ СОНГОЛТОО ХИЙНЭ ГЭНЭ ШҮҮ

Avatar

ìîíãîë 2018-04-05 202.9.47.177

ya unen sanal neg

Avatar

иргэн 2018-04-05 103.50.206.62

Энэ ЗГ-н хийж чадаж ажил гэвэл төрийн албаны халаа сэлгээг сайн хийж чадаж байна дөө.Өөрсдөө буухаасаа өмнөгэж л шуурхайлаад байгаа юм байна дөө.Үргэлж ингэж сайд болж хүмүүсийг халж байх юм байхдаа энэ сайд нар.Удахгүй өөрсдөө асуудалд орох байж яахаараа ингэдэг байнаа.

Avatar

Зочин 2018-04-05 103.9.90.98

Засгаараа оролдохыг уриалсан мэт муу ёрын үгээр утаа май тавихаа сэтгүүчид болимоор юм Өөр гэгээлэг зүйл бичээч

Avatar

харин тийм ээ 2018-04-05 66.181.168.81

"хууль тогтоох болох гүйцэтгэх засаглал хоорондын ан цавтай аньсангүй. " гэж юу ч гэж бга юм

Avatar

Зочин 2018-04-05 64.119.22.147

Sangiin said litsenz zarsan hereg zamharchihlaa shuu

Avatar

Зочин 2018-04-05 64.119.22.147

Hurelbaatar hotgor shanaga haachiv

Avatar

Зочин 2018-04-05 174.214.1.138

Jenko biye hamgaalagchaa mongoliin tumur zamii dargaar tavichihaad,Hagas zergiin humuujiltei minii itgeliig olson hun uchraas darga bolgoson gej heev neg mongoliin ard tumniig doromjlon helj baisniig sanaj bna.Avilgatai temzehiin dargaar yamar hun tavij hor nairuulah gej bgaa yum bol

Avatar

elbegee n**** 2018-04-05 129.242.193.205

elbegee n**** dandaa hor nairuulj suuh yumaa. shorond n hataagaach ene elbegee bayar 2 iig!!!

Avatar

xa xa xa 2018-04-05 103.26.193.16

Элбэгдорж өмдөндөө чацга алджээ, өнөөдөр!

Avatar

Amara 2018-04-05 104.237.91.13

Энэ одоо хаанахаар бичээд байгаа юм бэ?! Ойлгомжгүй бичих юм.

Avatar

Зочин 2018-04-05 182.160.5.173

түй чёрт ХҮК, Баттулга аль альныг сонгохгүй байх байсан юм.

Avatar

Зочин 2018-04-05 122.201.31.120

Өнгөрсөн жил "Манлайлагч залуу" ч билүү нэг тийм уралдаан тэмцээнд Монголын сор болсон залуучууд оролцож байхыг бүгдээрээ л ТВ-ээр харсан. Түүнд ялалт байгуулж шалгарч үлдсэн залуучуудыг Элбэгдорж миний төлөө ажилла гэхэд энэ Гантулга гишүүн зэрэг хэсэг залуучууд татгалзсан юм гэнэлээ. Түүний хариу Гантулгад зохион байгуулалттай мөнгөнд дуртай яшка-ийн занганд унаснаар илэрч байгаам бишүү. Эрдэнэтийг хувьдаа авах гэсэн Эбэ-ийн санаархлыг тас цохисны төлөө, Оюу толгойгоос олсон ашиг хонжоог нь илрүүлчих гээд байгаагаас Хүрэлсүхийн Засгийн газрыг 60 тэрбумын хэрэг нь илрэх шахсан Ми-тэй нийлж унагахаар санаархаж байгаа бус уу. Энэ нь Монголд шударга ёсыг боомилох гэсэн санаархлын нэгдэл болж байнаа даа. Монголчууд халхууд шударга ёсыг хамгаалахын төлөө эвлэлдэн нэгдэж хүн бүр "Хар хайрцагны бодлого"-той байгаач дээ. Одоо л хамгаалахгүй бол дараагийн удаа чи өөрөө өртөнө, бүү эргэлз

Avatar

Зочин 2018-04-05 223.62.10.11

iim uram setgemj bh naadah uran zohiold ashiglaachee. dor hayahad neg hongo roman bol bn sh d.

Avatar

Зочин 2018-04-05 103.26.193.160

СҮҮ ХК-ны цэнхэр хайрцагтай сүү 2200 төгрөг байсан, МАН засаг аваад 2800 төгрөг болгож хөөргөлөө.

Avatar

Зочин 2018-04-05 150.129.142.211

Тэгээд цэнхэр нам чинь гарвал үнэгүй болох юм уу? Аа? Хаха

Avatar

Amara 2018-04-05 104.237.91.13

Ардын засгийн үед 1300 бсан доллар ардчилсан засгийн үед 2400 хүрсэн бөлгөө.

Avatar

арай юмаа 2018-04-05 202.9.40.250

АПУ тараг бас 2800

Avatar

Зочин 2018-04-05 103.9.91.40

Энхжаргал М.Энхболдын гэрт нахилзаж байгаа бичлэгийг бүх ард түмэн харсан. Тэгэхээр хэний даалгавараар хэнийг шалгаад бгаа нь ойлгомжтой бн шдээ. АТГ улстөрөөс хамааралгүй бх ёстой гэж доогуурхи үхэрүүд чичрээд бгаа биз дээ. Тэгэхээр энхжаргалтан бгаа цагт 60 тэрбум,С.Баяр, Зоригт гэх мэтчлэн МАН- д хамааралтай бүх луйварчид ногоон гэрлээр хулгайгаа ил хиййх шанстай боллоо.

Avatar

Зочин 2018-04-05 27.123.212.138

СҮХБААТАР АЙМГИЙНХАН НЭГ ТОЙРГОО АВЪЯ АА. ӨГӨӨЧЭЭ ӨГӨӨЧ.

Avatar

Дутуу тархиа 2018-04-05 103.26.195.114

Юун өнгөрсөн 1 тойрог. ЗАСАГ З.ЭНХТӨРИЙГӨӨ Анустай НИЙЛСЭН УРВАГЧ 4 НҮХТЭЙГЭЭ НИЙЛЖ УНАГАЧИХААД ТЭНЭГ ЮМ БИЧДЭГ БАЙНА Ш ДЭ

Avatar

саран 2018-04-05 202.179.31.126

АТГ дарга Энхжаргал офшорчдыг илрүүлээд баривчлаад эхлэнгүүт солих юм яригдаад байдаг нь ямар учиртай юм бол Ерөнхийлөгч тэдний талд байгаа юм шиг харагдаад байх юм Тэдгээр улсын ноог хурдан илрүүлэх нь зөв байхаа Оюу толгойг идэгсдийн эхлэлийг олсон хүнийг солих нь буруу Энхжаргалын ажлыг сайн дэмжих хэрэгтэй

Avatar

Зочин 2018-04-05 103.26.193.23

Чи оффшорчидыг илрүүлнэ гэж Энхжаргалд итгээд байгаа юмуу. Хэхэхэ. Хаширдаггүй өрөвдмөөр хүн бэ.

Avatar

дэмжигч 2018-04-05 203.91.115.42

ажлыг нь хийлгээчээ АТГ-нхнийг…. яагаад шалгаад эхлэнгүүт солих халах болоод унаваа.. Төмөр замын хэргийг шалгах хэрэгтэй АРД ТҮМЭН ҮҮНИЙГ ХҮСЧ БАЙНА

Avatar

Зочин 2018-04-05 59.153.112.179

Хүн дайраад алчихсан юу гэж үнэнчээр ажиллахав дээ

Avatar

Өвөө 2018-04-05 66.181.160.36

Намаа л цэвэрл! Цаадуул чинь болохоо байж!Эхлэх цаг болсооон! !!

Avatar

эмч 2018-04-05 150.129.140.132

Хүүкд хичнээн их итгэлээ дэв Тэгтэл манай салбарын сайдаар балай сэтгүүлч хүүхэн тавиад самарч дууслаа. Тэр нь нэг яамыг хогоор дүүргэж байна дөө. Хүний нөөц хүүхнийг эмийн тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр тавьж, эмийн бизнес хийхнээ. Эмчийн сайхан мэргэжлийн хэрэг ч алга до. Аса аваргын доодхыг долоогч Лагшма гэж хүүхнийг авчраад шууд ахлах мэргэжилтэн болгохыг харлаа – яаманд олон жил хоёргүй сэтгэлээр ажилласан хүмүүсийг аймар доромжилж байгаам шүү. Ийм мэт эрүүл мэндийн яам биш эмсийн хүрээлэн болгож байна. Олон түмний эрүүл мэндийг улдаа гишгэсэн Хүүк, Сарангэрэл авгайгаа аваад [Хориотой Үг]

Avatar

Зочин 2018-04-05 66.181.180.180

Нямсүрэн гэдэг энэ эмэгтэйн бичсэн юм дандаа нэг талыг эрх ашгийг хамгаалсан байх юм. М. Энхболдын бууны ……… юм уу? Таньд өөрийн гэсэн толгой, сэтгүүлч хүний ёс зүй гэж байна уу?

Avatar

Зочин 2018-04-05 59.153.114.164

ХУДАЛ АМЛАЖ ХУУРАН МЭХЛЭХ ЗАМААР ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРСАН ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ШУДРАГА ҮНЭНИЙ ТӨЛӨӨ АМИА ӨГӨХӨӨС Ч АЙХГҮЙ ТЭМЦЭНЭ УИХ-ЫН ИНДЭР ДЭЭРЭЭС ХУЦААД БАЙСАН ХҮРЭЛСҮХЭЭС ОЛОН НИЙТ ИХЭЭХЭН ХҮЛЭЭЛТЭЙ БАЙСАН. ДААЧ ХООСОН АМ ШАЛДАН ГУЯ БАЙЖЭЭ. ОДОО ТҮҮНЭЭС ЮУ Ч ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ. ОГТ БИЗНЕС ХИЙЖ БАЙГААГҮЙ ХҮН ЯАЖ ХАДГАЛАМЖИНДАА ОЛОН ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ БОЛСНЫГ НЬ ШАЛГАЖ [Хориотой Үг] ХАТААХ ЁСТОЙ.

Avatar

Зочин 2018-04-05 103.26.193.23

Угаасаа л МАНы нохойд барьдаг мод байсан шүү дээ. Шалгах нь зөв. Яаж ингэж баяждаг туршлагыг нь ард түмэнд хэлж өг.

Avatar

Зи 2018-04-05 103.57.93.57

Баттулгыг хаан болгоод, би хатан болно. Батлага чадваргүй болохоор би "болгоод" гэжаагаам ш дээ.

Avatar

Зочин 2018-04-05 103.57.93.57

Засгийн газрыг тогтвортой ажиллуулах шаардлагатай. МАН-ын алба горилогчид амбицаа татаж, АН-ын зуурч байгаа намагт дахин ойчихгүй байх нь чухал. Харин Хүрэлсүх зоригтой, даацтай, далайцтай бас хурдтай ажиллах хэрэгтэй байна. Эдийн засаг, нийгэм, бүтээн байгуулалтын адхам бүр өрх, иргэний амьдрал яаж бууж хүрэхийг шалгуур болгож ажлаа хиймээр байна. Авилгачдыг хэзээ сэлэмдэх гээд байна. Сэлмээ дайгаад царцчихалгүй шууд буулгаад бай л даа.

Avatar

Зочин 2018-04-05 27.123.212.141

AN han omdondo shej bah n da battulga tsever hun bish gedgig ard tumen medne

Avatar

Зочин 2018-04-05 103.57.93.57

Ерөнхийлөгчийн үгнээс хөгжлийн даацтай бодлого, чиглэл үнэртсэнгүй. Харин хэд хэдэн онцлох зүйлийг алдаатай гэж харж байна. 1.Цаазын ялыг сэргээх нь оновчтой биш. Харин бүх насаар нь хорьж, энэ ялыг өршөөл, хугацаанаас өмнө суллах бүхий л нөхцлийг хааж өгөх ёстой. 2.Хуулийн засаглал зөвхөн Ерөнхийлөгчид төвлөрөх ёсгүй. Ер нь харилцан хяналт, шаардлагатай УИХ-д гол эрх мэдлүүд шилжих нь зөв. "Баттулгыг хаан, Өөрөө гебрид хатан болох" З.Энхболдын санаархал юуг өгүүлнэ вэ. 3.АТГ-ын даргыг солих шаардлага огт байхгүй. АТГ том луйвруудын гол эзэдрүү орж байхад дарга солих тухай ярих нь харни ч хар сэжиг төрүүлж байна.Солих биш, дэмжих, дээрээс нөлөөгүй ажиллах нөхцлийг бүрдүүлж өгөх үүрэгтэй. ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ЗӨВ БОДЛОГОД ХӨТЛӨХ ШИНЭ БАГ ХЭРЭГТЭЙ БАЙНА.

Avatar

ерөнхийлөгчийн 2018-04-05 202.9.40.250

энхжаргал гэх нахилзсан бялдууч нөхрийг солих нь түмэн зөв

Avatar

зочин 2018-04-05 66.181.168.81

шинээр томилох хүн нь хэнд ч нахилздаггүй гэхийн баталгаа байхгүй

Avatar

Чулуунбат 2018-04-05 112.72.11.102

Төрийн ордон тойрч жагссан болж жүжиглэгчдийг ард олон дэмжихгүй. Нэг л хүний атгаас шүүдээ

Avatar

Зочин 2018-04-05 64.119.25.251

Үндэсний аюулгүй байдлыг хангах нь Ерөнхийлөгчийн номер нэг үүрэг байтал, эсрэгээр ҮАБ-д заналхийлж байгаа энэ нөхрийг УИХ яаралтай огцруулах цаг болжээ. Харах бэлгийн мэлмий нь сохорч , сонсох чих нь дүлиирсэн мэт улс төрийн өшөө авалтаар ажилд хандаж байна. Хэлсэн үгэнд нь гэгээтэй ганц үг алга. Зартай гэмт хэрэгтэн Женкод үнэхээр төрийн жирийн түшээгийн ухамсар буурь суурь өчүүхэн ч алга, ичмээр байна шүү. Бас АТГ зарим луйварчдыг баривчилсан нь түүнд таалагдаагүй бололтой. Бодвол АН-ын гишүүн юм боловуу. Монголын зартай луйварчид, хулгайчуудын 99 хувь нь хуурамч ардчилагчид байдаг гэж олон нийт үздэг нь ортой дүгнэпт байхаа

Avatar

Зочин 2018-04-05 103.229.120.42

Яг зөв бичиж. Жонхууг сонгосондоо маш их харамсаж байна.

Avatar

Зочин 2018-04-05 103.57.93.57

АТГ-ын даргыг халах биш, харин дэмжих хэрэгтэй. Ерөнхийлөгч, УИХ-ын удирдлага, гишүүд, Засгийн газар АТГ-ын үйл ажиллагаанд хутгалдаж нөлөөлөхийг зогсооё. АТГ-г иргэд бид бол дэмжиж байна.

Avatar

Зочин 2018-04-05 202.9.40.250

шүүсий нь яаж ч шахаад юу ч гарахгүй хүнийг юугий нь дэмждийн гэнэн юм ярихын

Avatar

АТГ-ын удирдлагыг тогтвортой байлгаж, үр дүнг үзье 2018-04-05 103.57.93.57

АТГ авилга, шамшигдуулалтын акулуудруу ороод эхэлсэн нь дээдсийг тэвдүүлэхэд хүргэлээ. Тэд одоо АТГ-ын дарга Энхжаргалаас айж байна. Тэр тусам солих хэрэггүй, харин ч шударга ёсны төлөө АТГ-г ард түмэн дэмжиж, АВИЛГАЧДЫГ НАМ ХАРГАЛЗАЛГҮЙ хуулийн сэлмээр сэлэмдэх болсон.

Avatar

Aisan hun aduu urgeene 2018-04-05 202.21.106.102

Byaldaga ATG hudluud ehelsen chin aigaad umdunduu sheelee. Uuriinh ni bulhai batalgaatai tul barigdana gehees huih turii ni atiigaad …

Avatar

зочин 2018-04-05 66.181.160.94

Сонгодог парламентын засаглалтай болж байж л энэ бүх хэрүүл тэмцэл эцэслэгдэнэ дээ .

Avatar

иргэн 2018-04-05 103.57.93.57

Хуулийн засаглалыг нэг хүн-Ерөнхийлөгч атгах нь угаасаа буруу төдийгүй, ийм гажуудлыг нэн даруй арилгах ёстой. Мөн АТГ-ын даргыг солих асуудал байж болохгүй. АН засаглах үеийн ОЛОН ИХ НАЯДЫН ЛУЙВРЫН ЖИНХЭНЭ ЭЗЭДРҮҮ АТГ ороод эхэлмэгц Ерөнхийлөгч ийм асуудал тавьж байгаад урам хугарч, ард түмэнд түмэнд хар төрүүлж байна. Авилгын загалмайлсан эцэг-өнгөрсөн 4 жилийн уналтын автор, АТГ-ын заналт дайсан Н.Алтанхуяг амь орж луйварчдыг хамгаалах өрөө төлөхөөр хашгирч эхэллээ. Баасан авгайг зөвлөл даргалуулж ухаад ухаад "юм" олоогүй ч АТГ-ын удирдлагыг солих замаар өнгөрсөн 4 жилийн ИХ АВИЛГА, ШАМШИГДУУЛАЛТЫГ замхруулах. дарах тулаан эхэлж байна. Харамсалтай нь МАН энэ зүгт бүтэн 2 жил хөдөлж өгөхгүй үлхийж байна. АРД ТҮМЭН АТГ-Г ХАМГААЛАХ ЦАГ ИРЛЭЭ. ЯАГААД ГЭВЭЛ ТЭД БИДНИЙ ХӨРӨНГИЙГ ХУЛГАЙЛЖ, ЗУВЧУУЛАГСАДТАЙ ТЭМЦЭЖ БАЙГАА. АТГ-ын дрга солигдвол Монголыг, ардтүмний хямрал, ядууралд оруулсан ИХ МӨНГӨНИЙ ЛУЙВАР замхрах болно.

Avatar

Зочин 2018-04-05 43.242.242.59

УИХ-д Н.Энхбаярыг МАХН-аас гаргаж тэнцүү байдлыг парламентад бий болгох нь туйлын зөв өө. Тэгэхгүй бол МАНАН бий болсноос хойш юу хийцгээснийг сүүлийн үеийн үйл явдлууд нотолж байна. Ухаантай байцгаая Монголчууд аа.

Avatar

Зочин 2018-04-05 43.242.242.59

Монголын энэ ардчилалыг устгаж хаяах хэрэгтэй . Ардчилалаар гул барьсан хэдэн нөхөд хагартлаа баяжижи байгааг ардчилал гэдэг юм уу. Монгол шударга ёс алга, хээл хахууль, ажилгүйдэл, төрийн хямрал гээд хамаг муу муухай бүхэн ийм хөгийн ардчилалтай холбоотой. Үүнийг хувьсгал хийн устгаж жинхэнэ ардчилал хийж шударга ёсыг шинхэнээрээ хэрэгжүүлж ард түмнийхээ төлөө ажил хийдэг төртэй болъё иргэд ээ . бараг 30 жил олигархиудын төлөө бид нам болж талцан тэдний төлөө тэнэгтэй явцгаалаа одоо болоо юм биш үү. Томчууд та нарыг цагаан цаас гэж нэрлэдэгийг мэдэх үү. Чёрт возми хэдэн хүнд ашигтай ардчилал. Бид ийм тэнэг ардчилалыг хүсэхгүй байна.

Avatar

Зочин 2018-04-05 59.153.113.251

ZASAG UNAGAAH SANAA BOL MIYEGIIN SHIDSEN CHULUU.ENE LLARIIN UKHERTEI HEZEE ZAILJ MONGOL ULS HUGJIH TUHAILBAL YARIH BOL…….

Avatar

Zochin 2018-04-05 122.201.26.172

Ene zasgiin gazriig ajlaar ni sain shahaj uguh heregtei. Unagaval Mongoliin ard tumen hohirno. Zarim ulsturchid hojij magadgui.

Avatar

Жирийн иргэн 2018-04-05 66.181.160.101

Эрүүл мэндийн сайд сэтэртэй Сарангэрэл гэдэг дультраа авгайг түргэн зайлуулаач ээ Энэ салбарыг самарч дууслаа.

Avatar

Зочин 2018-04-05 46.5.2.31

Togtvortoi ajluulmaar baina

Avatar

Zochin 2018-04-05 122.201.31.105

Za ingeed battulga zi altanhuyagiin mongol boljdee huurhii.enhjargal gedeg huniig ajilaa sain hiilee an namiin humuusiis tolgoi daraalan barivchlahaar durguin hureed jenko zi altanhuyag nar solih gej bgaan bna daa.unench gaigui humuusiin jenko ch solih n gartsaagui dee.battulga dain hiih gej bgaa ayatail huurchihsun bna huurhii.mongoliin ard tumen ingeed suirchee yaanadaa.hurelsuh ih l ajil amjuullaa shdee.

Avatar

Зочин 2018-04-05 43.228.131.207

setguulchidee ta buhen iim hov jivnii araas huutsulduj iregdiin itgel, ev nairamdliig bitgii huvaa l daa yag yas yuman deer uls turchduus gadna niigemd ta nar shig hov bazdag setguulchid unendee gai bolj bna shuu

Avatar

Зочин 2018-04-05 202.9.47.177

ßã ¿íýí ñàíàë íýã

Avatar

Зочин 2018-04-05 202.9.47.177

ßà ¯ÍÝÍ ÑÀÍÀË ÍÝÃ

Avatar

Zochin 2018-04-05 27.123.214.110

Hen negnii chuluudsan yasnii araas buun zodoon uusgeed yahn uu

Avatar

Зочин 2018-04-05 202.179.24.140

Хүрэлсүхийг огцорно гэж горьдосноос бухын доодохыг унаж ирэхийг хүлээсэн нь дээр дээ. Харин Монголчуудын наамбарваана дайснууд болох Миеэ, Энхгамшиг, Хүзүүгүй мянгуужин гурав хэзээ далд орох юм бэ?

Avatar

иргэн 2018-04-05 119.40.99.2

за даа худлаа гарууд улс орныг бужигдуулна дөө энэ нөхдүүдэд итгэхээр эрхий хуруундаа итгээ гэж хэлсний зоргоор өгөөд тэгээд хуулиа өөрчилнө биз дээ хуулийг тэгж тааруулдаггүй юм хуулиа унш хуулийн мэдлэгтэй бол хажуудаа шилдэг хуульчийг ажиллуул өмнөөс нь ичихийн

Avatar

зочин 2018-04-05 202.179.25.174

Худал их ярьхаа ерөнхийлөгчөөсөө эхлээд өндөрлөмөөр юм. Хийхгүй хүнд үг ихдэж шалтаг олшироно, хийх хүнд арга нь олдож, хугацаа хожиж улсаа хөгжүүлж, иргэдээ хөрөнгөтэй болгоно.Улсаа хөгжүүлж, ард иргэдээ өрийн дарамтнаас гаргахад юунд цааргалаад хулчийгаад байгаа юм бэ. Зориг нь хурц, үйлдэл нь шударга, үнэнийг харах нүдний мэлмий нь гэрэлтсэн, хөгжлийн цаг хугацааг мэдрэгч шударга, ёс зүйтэй удирдагчид ард түмэнд хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2018-04-05 103.14.36.18

Ж.Энхбаяр эх оронч, зөв хүн шүү, түүнийг дэмжиж байна.

Avatar

Зочин 2018-04-05 66.181.160.13

Хүрэлсүх ЗГ аа унагаахгүй байх арга бол одоохон АН болоод Ерөнхийлөгчтэй хэлцэл байгуулах. Тэдний шаардлагуудыг хүлээн авах. Харин МАН ЗГ аа унагавал түүхийн хуудаснаас бүр мөсөн арчигдана. Зуун насныхаа ойд маанийн ерөөл авхуулна.

Avatar

Зочин 2018-04-05 66.181.184.106

хөнгөлөлттэй эмийг өдөр бүр олгоно гээд байгааг даруй шийдэж өгнө үү

Avatar

Шороо овоолж Монгол ялна 2018-04-05 203.91.115.38

Төмөр замын мөнгийг улсад тушаа

Avatar

Шороо овоолж Монгол ялнааа 2018-04-05 27.123.212.141

Жээнкогийн тагнуулч муужгай топор …

Avatar

Иргэн 2018-04-05 64.119.16.235

Худлаа ярьсан том үгтэй юу ч хийдэггүй гараар яадаг юм. Зайлбал таарна.

Avatar

Зочин 2018-04-05 103.9.88.210

Элбэгдорж бөөс хаана байна. зүрхээр нь туг тахьнаа

Avatar

Зочин 2018-04-05 202.179.26.173

Хүрэлсүхийг огцорно гэж горьдосноос бухын доодохыг унаж ирэхийг хүлээсэн нь дээр. Харин Монголчуудын наамбарваана дайснууд болох Миеэ Энхгамшиг хоёр хэзээ далд орох юм бэ?

Avatar

212456789 2018-04-05 49.0.137.6

Монголын ЕС Путинийг дуурайх гэсэн Алиа салбадай. Энэ нөхөр бол Банкын мөнгөөр Казино тоглоно, Хүүхнүүдтэй групп Саунд орно. Өөр юу ч хийхгүй, боловсрол мэдлэг ч байхгүй Зүгээр л Гудамжны Магнай , Баасан, Уянгаа эд нар шиг Гудамжны бяцхан улс төрч.

Avatar

Зочин 2018-04-05 202.179.31.103

Банкны зээлийн хүүг буруулах арга хэмжээ аваачэээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээ

Avatar

Зочин 2018-04-05 202.179.31.103

Банкны зээлийн хүүг буруулах арга хэмжээ аваачэээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээ

Avatar

Зочин 2018-04-05 202.179.31.103

Банкны зээлийн хүүг буруулах арга хэмжээ аваачэээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээ

Avatar

Зочин 2018-04-05 202.179.31.103

Банкны зээлийн хүүг буруулах арга хэмжээ аваачэээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээээ

Avatar

зочин 2018-04-05 112.72.14.83

Юунч сүртэй сүржин мэдээ цацдаг нөхөр вэ.Улс төрийн амбиц улс орны хөгжлийн чөдөр болдогоороо л болохыг учиргүй зөгнөж тааж ядаад хараггүй бизээ. Засгийн газар тогтвортой байвал улс орны хөргжил, ард түмэний амьдралд л хэрэгтэй.

Avatar

иргэн 2018-04-05 103.50.206.62

Ж.Эрдэнэбат хамаагүй илүү байсан.Одоо яая гэхэв МАН-хан өөрсдөө энэ нөхөрөө сонгосон.Ниргүүлсэн хойноо хашгирав гэдэг л энэ дээ.МАН 2020 онд ахиж ийм ологхи болох уу бодох л хэрэгтэй дээ МАН-н дарга,генесек 2.Мөнхийн байнга энэ албандаа байх юм шиг ааш авир гаргаж байгаа энэ 2 эрхэм хир хол явахыг харах л үлдлээ.Халаа сэлгээ дарамт шахалт хирээс хитэрлээ.Үнэн 1 цагт ялж халагдаж хэлмэгдэж байсан хүмүүс удахгүй энэ 33 нөхдүүдээс илүү олонд үнэлэгдээд гарч ирэх нь үнэн.

Avatar

Зочин 2018-04-05 203.91.119.58

Сөрсөн базаа хийж байгаа царай нь уу. Алтанхуяг чухам үнэнийг цөөн үгээр хэлсэн шүү дээ.

Avatar

hudal 2018-04-05 119.40.98.162

muruudliiin medeee bn haha

Avatar

mgl 2018-04-05 202.179.11.230

Zasgiig unagaval bid l hohirno, iimd zasgaar oroldson etgeediig buudaj **.

Avatar

Зочин 2018-04-05 59.153.112.140

Хүрэлсүх Гантулгын тойрогт үзээд алдаг л дээ. Унана. Унахдаа хага унана. Намын нэр түүнийг аврахгүй ээ. Дүлзэн гэдэг нэр хоч нь түүнд гай болно. Хэнтийчүүд бид Энхбаярыг 100 хувиар гаргана.

Avatar

saraa 2018-04-05 64.119.27.213

er ni huuli zorcndog said nariig ogtsruulah heregtei, tiim jisnig togtooh estoi, ehnii eeljind toriin albani huuli zorcnij undeslelgui hun halsan said nariig ogtsruul, tegbel ih zob bolno,

Avatar

Зочин 2018-04-05 27.123.214.114

Элбэгдорж айгаад өмдөндөө авлаа даа

Avatar

Зочин 2018-04-05 202.179.25.19

Зөвхөн хүүхэд хүчиндсэнийг цаазлаад бусдыг нь амьд үлдээх юмуу? Гэр бүлээр нь хүйс тэмтэрсэн Баярбат мэт нь гадуур нь үлдээх үү. Дашрамд Баярбатыг цаазалчихсан шт. Цаазын ялтай үед үйлдэгдсэн гэмт хэрэг. 5 хүнийг алсан гэдэг. Тэгэхээр цаазын ял гэмт хэргийг бууруулдаггүй нь харагдана. Үндсэн хуулиар нас, хүйс, яс үндсээр ялгаварлахыг хориглоно гэдэг. Тэгвэл эр эмгүй хөгшин залуугүй цаазлах ёстой. Өмнөх цаазтай хуулинд ялгавартай байсан. Эмэгтэй болон 60-аас дээш настай хүнийг цаазлахгүй гэж байсан. Одоо сэргээвэл тэгш үйлчлэх ёстой. Ер нь ч тэгээд хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг хүнд насанд хүрсэн хүний эсрэг бол хөнгөн гэж үзэх нь утгагүй хэрэг.

Avatar

зочин 2018-04-05 202.9.40.82

хов базах гэдэг бол энэ л дээ. Хов базах хобби-гаараа сэтгүүлч нэр зүүсэн хүүхнүүд их байх юм даа. Иймэрхүү юм бичиж кайф авдаг бололтой.

Avatar

ЗОЧИН 2018-04-05 64.119.26.127

МИЕЭ ЭНХБОЛДЫН ТАНХИМД УТАА УУГИЛАА

Avatar

zochin 2018-04-05 124.158.109.232

Эрүүл Мэндийн Сайд маш сайн ажиллаж байгаа. Үе үеийн гологдол сайдуудаас хамаагүй сэтгэлтэй зүтгэлтэй ажиллаж байна. Юун нэр хүнд нь унах вэ битгий тэнэгт

Avatar

Зочин 2018-04-05 202.131.231.210

Setguulch eruul mendiin said, ediin zasagch baigal orchnii said …. mongold mergejil gej zuil yur n hereg bgaan boluu.

Avatar

Зочин 2018-04-05 202.9.41.74

бага домбоор

Avatar

Зочин 2018-04-05 27.123.214.104

Өс хонзон Монгол Улсад олигтой юм түгээхгүй дээ. Агаарт цус үнэртэж эхэллээ. Улс төрчдийн тоглом хэрээс хэтэрч байна. Иргэдийг, Монголын ирээдүйг нүлимж байгаа нөхдүүд юм даа.

Avatar

Зочин 2018-04-05 83.76.167.76

Ene Uhnasuhees Erdenebat hamaagui deer bj. Ene p**a yuch hiisengui

Avatar

Зочин 2018-04-05 49.0.218.100

эрүүл мэндийн сайдаа анхаарал тавиач эрүүл мэндийн салбарт сарангэрэлийн нэр хүнд унаад удаж байна

Avatar

Зочин 2018-04-05 202.170.72.3

Энэ засаг худлаа баахан амлалт, төлөвлөлт ярьсаар өдий хүрлээ. Татвар нэмж амьтны янз үзлээ, эсэргүүцлээ болилоо, зүүн гар эргэхийг хорьлоо, эвгүйтлээ, болилоо, цалин, тэтгэвэр нэмэхгүй гэж том дуугарлаа, байдал эвгүй болж магадгүй болонгуут нэмнэ гэж дуугарлаа, тэтгэвэрт мөд гаргахгүй гэж үзлээ, бас эвгүйдэх шинж орлоо, болилоо, хуучинд нь байлгалаа гэлээ. За даа нэг иймэрхүү маркаар ажилласан нэр дуулсан хамгийн муу чадамжгүй засаг л болчихлоо доо. Ер нь яаж ч бодсон харах царайнаасаа ч э/засгийн а-ч үгүй баймаар ЕС -г МАН-ынхан сонгочихдог юм. Өөрсдөө ч эд нартайгаа адилхан байгаа нь илт байнөө.

Avatar

balbar 2018-04-05 202.55.191.130

news.mn bol Khurelsukh Jenko 2-iin esreg suvag yum baina gedeg ni oilgomjtoi. Teheer Enkhboldiin suvag gedeg ni oilgomjtoi.

Avatar

zochin 2018-04-05 66.181.184.160

mongol yalj haragdaach jenko b** hor nairuul

Avatar

Зочин 2018-04-05 150.129.143.67

АТГ авх гэж мөн их зүтгэж байна. даа. Энжаргал дарга та юуннас айлгүй монголын ард түмний төлөө, шудрага ёсыг тогтоохын төлөө женкогийн бүх идэж уусан болон айгаад үхэх үгээд түүний хамсаатнууд болох нөхдүүдийг, "увсынхны бүлгийг" илчлэх хэрэгтэй дээ. МАН ын аймхай, популист, нөгөө том дууграад байсан өөрчлөлт хийнэ гээд бархираад чарлаад үхэх гээд байсан залуучуудын дуу яасан бэ, Жункогоос айгаа юу , өчүүхэн ч амьтад бол доо, хөгийн улс төрчид, М.энхболд та одоо нэг зориг гаргаад наад энх жаргалаа хамгаалаад бүх луйврыг илгүүлээч. Хөгийн амьтан чи ч айгаад новшроно биздээ хөөрхий. Монгол оронд шудрага ёсыг тогтоох хэрэгтэй байна.

Avatar

Zochin 2018-04-05 112.72.14.178

Unendee yu ch hiisengui 2 jild hot mun yalgaagui Hurelsuhees yu ch garahgui

Avatar

Зочин 2018-04-05 202.179.25.19

Цаазын ялыг дэмжихгүй байна. Харин АТГ-ын даргыг солихыг бол дэмжиж байна.

Avatar

60 тэрбум 2018-04-05 122.201.22.212

60 тэрбумын дарга болсон нөхдүүдийг зайлулахгүй толгойг нь илээд байлгаад байвал огцорсон нь дээр, хаана бна тэр нөхдүүдтэй хариуцлага тооцоно гээд бсн

Avatar

Ард 2018-04-05 202.70.34.70

ЭНЭ ЗАСАГ ГАРЧ ИРЭЭД ЮУ ХИЙСЭН ЮМ БЭ? ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ. ХОТЫН ДАРГА БАС ЮУ Ч ХИЙСЭНГҮЙ. ТАЛБАЙН НЭРИЙГ Л СОЛИЛОО.

Avatar

R 2018-04-05 27.123.214.103

Hurelsuh yum hiihgyi n todorhoi tul daraagin eeljiig hoolond n oruulsan zub baihaa. Ednii Zasag 6 sar bolloo yu ch oorchlogdsongyi.

Avatar

Зочин 2018-04-05 122.201.28.10

Женко АТГ авахлаар Элбэгдоржоос долоон дор юм хийнээ яана даа. Улайм цайм зүтгээд байна гэдэг чинь цаанаа ойлгомжтой ш дээ

Avatar

Зочин 2018-04-05 112.72.11.108

Hutswaa

Avatar

Зочин 2018-04-05 202.9.41.74

АВАХ ХЭРЭГТЭЙ АВНА ЧИГ

Avatar

Хүрэлсүх браво 2018-04-05 202.179.27.59

БРАВО

Avatar

Зочин 2018-04-05 66.181.176.250

Xurelsux unaxguie xarin UIX yoronxiilogch 2 n dund dain boloxn de! Xarj l baiya…

Avatar

Зочин 2018-04-05 59.153.113.251

HURELSUKHEE UNEN L ENE BNA SHUU TSAHILGAAN STANTS CH BOLSON URGUTGUH AJLAA HIICHIHEECH.

Avatar

dabaa 2018-04-05 64.119.27.213

Ene tom tosluudee hodolgoj cnadahgui dooroo ergeldeed bgaa zarim said naraa zorigtoigoor oorcnloh heregtei, tegj baij ner hundtei bna snuu, hariutslaga aldsan , heblel medeeleleer snuumjluuleed bgaa zarin agentlagiin darga naraa solih heregtei

Avatar

Зочин 2018-04-05 202.179.26.182

Хүрэлсүхийг огцорно гэж горьдосноос бухын доодохыг унаж ирэхийг хүлээсэн нь дээр. Харин Монголчуудын наамбарваана дайснууд болох Миеэ Энхгамшиг хоёр хэзээ далд орох юм бэ?

Avatar

Amar 2018-04-05 202.179.26.182

Монголын наамбарваана дайснууд болох Миеэ Энхгамшиг хоёр хэзээ далд орох юм бэ?

Avatar

mgl 2018-04-05 202.179.11.230

odoo zasgiig unagaj bolohgui, harin shahaj ajilluulah heregtei.

Avatar

1233333 2018-04-05 49.0.137.6

Хөөрхий энэ ХҮРЭЛСҮХ гэж казино тоглохоос ӨӨР юм хийж үзээгүй нөхөр Ерөнхий сайдад үнэндээ Жулдаад байх шиг байнаа. Энэ тэнд ярьж хэлж байгаа нь хүртэл Зүгээр л өнгөцхөн Шоуны Үг байх юм. Харин тэр Эрдэнэбат гээд өмнөх ЕС чин Даацтай нөхөр байсан юм биш үү. МАН алдчихсан юм шигээ.

Avatar

ХАТУУ ЧАНГА ШААРДЛАГА ХЭРЭГТЭЙ БИДНИЙ МОНГОЛЧУУДАД 2018-04-05 202.179.27.59

САЛАН ЗАДГАЙ АЖИЛГҮЙ МАТААЧ ХЭРҮҮЛЧ НӨХДИЙГ ЦААЗАЛДАГ БОЛЪЁОО

Avatar

Үзэгчид ээ 2018-04-05 202.72.245.202

ЯРИАД Л БАЙГААГААС ЯГ ХИЙСЭН ЮМ БАЙХГҮЙ БАЙГАА НЬ ҮНЭН, Я Л ТУЛГАЖ НҮХЭНД УНАГАХААР БЭЛДЭЖ БАЙГАА НЬ Ч ҮНЭН, БҮГДИЙГ АТГАЖ БӨ ЛДӨГЛӨХ ХҮСЭЛ БАЙГАА НЬ Ч ҮНЭН ХЭН НЬ ДИЙЛЭХИЙГ ТУХЛАН СУУЖ СААТАН ХАРЦГААЯ ДАА

Avatar

Зочин 2018-04-05 202.21.106.148

М.ЭНХ60ЛДЫН ДООРООС Л УТАА УУГИАД БАЙГААД БИШҮҮ. ХҮРЭЛСҮХ БИШЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж