Ханш нээхээр нас барагсдын газрыг эргэх нь монгол ёс биш

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Ханш нээхээр нас барагсдын газрыг эргэх нь монгол ёс биш

Ханш нээхээр нас барагсдын газрыг эргэх нь монгол ёс биш

Ханш нээх өдөр өнөөдөр /2018.04.05/ тохиож байна. Энэ өдөр хөлдсөн зүйл гэсч, ичигсэд сэрж, үндэстэй  бүхэн соёолдог болохоор урин цагийн эхлэл гэж үздэг. Уг өдрийн учир холбогдлын талаар Дашчойлон хийдийн зурхайч лам Ч.Алтангэрэлээс тодруулсан юм. Хятадын Хан Ши гэдэг хаан энэ улиралд газар гэсч, тариалан эхлэхэд тохиромжтой боллоо хэмээн тусгай ёслол үйлддэг байсан учраас тэр хааны нэрээр уг өдрийг нэрлэх болсон гэнэ. Харин Монголчууд уг өдрийг дэлгэрч дээшлэх өдөр гэж бэлгэшээдэг аж.

Ханш нээх өдөр хөрс шороо хөндөхгүй байх, газар ухаж сэндийчхийг тэвчих ёстой ажээ. Мөн байгаль дэлхийдээ идээ ундааныхаа дээжийг өргөх жаягтай гэнэ. Түүнчлэн ханш нээх өдөрт зориулсан бурхны тусгай ном байдаггүй юм байна. Иргэд сүүлийн үед уг өдөр нас барагсдын газрыг эргэх болсон. Энэ нь Хятад ёс гэнэ. Учир нь,  Хятадууд газар гэсэхээр өвөг дээдсийнхээ шарилыг эргэдэг ажээ. Харин энэ өдөр хүүхэд багачуудыг баярлуулах нь зохимжтой гэнэ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж