МАН-ын бүлэг Д.Гантулгын асуудлыг хэлэлцжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг Д.Гантулгын асуудлыг хэлэлцжээ

МАН-ын бүлэг Д.Гантулгын асуудлыг хэлэлцжээ

УИХ-ын 2018 оны хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийсний дараа МАН-ын бүлэг хуралдлаа. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргах болсон тухай хэлэлцжээ. Д.Гантулга гишүүн бүлгийнхээ хуралдаанд оролцоогүй боловч гишүүддээ ‘Би өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс түдгэлзэх санал гаргаж, шүүхээр үнэн зөвөө тогтоолгохоор шийдлээ. Бүлгийн гишүүд маань миний саналыг дэмжиж өгөөрэй’ гэсэн хүсэлт дайлгасан байжээ. Гэхдээ энэ асуудлыг бүлэг дахин хэлэлцэхээр болсон гэх мэдээлэл байна. 

Бүлгийн гишүүдийн хувьд ‘Д.Гантулга өөрөө хүсэлтээ гаргаж байгаа учраас хэрэг шийдэх хугацаа хүртэл түдгэлзүүлэх нь зүйтэй’ гэж олонх үзсэн байна. УИХ-ын гишүүн Д.Гантулга энэ талаараа удахгүй мэдээлэл хийх юм.

Мөн бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэсэн байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж