Самбо бөхийн холбооноос Лого зохиох уралдааныг зарлав

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Самбо бөхийн холбооноос Лого зохиох уралдааныг зарлав

Самбо бөхийн холбооноос Лого зохиох уралдааныг зарлав

Монгол Улсад самбо бөхийн спорт үүсч, хөгжсөний 50 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ой угтсан Лого зохиох нээлттэй уралдааныг зарлалаа. Лого нь Монгол улсад Самбо бөх үүсч хөгжсөний 50-н жилийн ой, Монголын самбо бөхийн холбоо, Монгол орны ховордсон ан амьтныг оруулсан маскот зэргийг агуулсан байх ёстой аж. Уралдаанд ирүүлэх бүтээлийг contact@sambo.mn цахим хаягаар дөрөвдүгээр сарын 12-ны өдрийг хүртэл авах юм байна. 

Монголын самбо бөхийн холбооноос ирэх тавдугаар сарын 10-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотод самбо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэж байгаа аж. 

                                                 ЛОГО ЗОХИОХ НЭЭЛТТЭЙ УРАЛДААНД УРЬЖ БАЙНА

Монголын Самбо бөхийн холбоо нь 2018 оны тавдугаар сарын 10-13-ны хооронд нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах Самбо бөхийн Ази тивийн АШТ-ийг зохион байгуулахтай холбогдуулан Лого зохиох нээлттэй уралдаанд урьж байна.

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА :

Тухайн холбооны үйл ажилгааны онцлог, эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсүүдийг тусгасан, утга агуулга, уран сайхны хувьд төгс, график дизайн мэргэжлийн програм дээр хийгдсэн бүтээл байна.

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Лого нь Монгол Улсад Самбо бөх үүсч хөгжсөний 50-н жилийн ой, Монголын самбо бөхийн холбоо, Монгол орны ховордсон ан амьтныг оруулсан маскот зэргийг агуулсан байх.
  • Лого нь өндөр нягтралтай (300dpi) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдахаар байх
  • Уралдааны бүтээлээ Аdobe photoshop (PSD) , Corel Draw (CDR), Adobe Indesign (AI), Adobe Illustrator (EPS) программ дээр хйисэн байх
  • Логоны дизайн нь хар, цагаан болон өнгөт гадаргуу дээр хэвлэгдэхэд тохиромжтой байх
  • Лого нь CMYK, RGB, PANTONE кодтойн хамт ирүүлэх
  • Лого нь Самбо бөхийн АШТ-д ашиглах, видёо, ном товхимол, сонин сэтгүүл, ил захидал, сурталчилгааны зурагт хуудас болон бусад материалуудад дээр хэвлэгдэх боломжтой байх
  • Лого нь Монгол, Англи гэсэн хувилбартай байх
  • Утга санааны тайлбарын хамт contact@sambo.mn цахим хаягаар ирүүлэх буюу Спортын төв ордон Монголын Самбо бөхийн холбоонд өөрийн биеэр JPEG, PDF, AI, EPS файл болон хийгдсэн программын файлтай хамт авчирч өгөх
  •  Овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байна.

ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА :

2018 оны дөрөвдүгээр сарын 3-наас 12-ныг дуустал

ШАЛГАРУУЛАЛТ :

  • Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 5-н хоногт багтаан шалгаруулж зарлана.
  • Шалгарсан бүтээлийн зохиогчийн эрх болон хаяг шошгын тэмдэгтийн эрхийг Монголын Самбо бөхийн холбоо эзэмшинэ.

ШАГНАЛ :

  • Хамгийн шилдэг нэг бүтээл 1,000,000 төгрөг
  • ХОЛБОО БАРИХ УТАС :80992221
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж