У. Хүрэлсүх Азийн Давос буюу “Боао Азийн Форум”-д оролцоно | News.MN

У. Хүрэлсүх Азийн Давос буюу “Боао Азийн Форум”-д оролцоно

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

У. Хүрэлсүх Азийн Давос буюу “Боао Азийн Форум”-д оролцоно

У. Хүрэлсүх Азийн Давос буюу “Боао Азийн Форум”-д оролцоно

Хятадын Хайнань аралд дөрөвдүгээр сарын 8-11 хооронд зохиогдох Азийн Давос гэгддэг Боао Азийн Форумд Хятадын дарга Ши Жиньпин оролцож, илтгэл тавих тухай тус улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И мэдэгджээ.

Хятадын дарга “Боао Азийн Форум”-аар реформ хийх ямар шинэ арга хэмжээ авах талаар танилцуулах ажээ.

Хятадын эрх баригчид Дэн Сяопины эдийн засгийн шинэчлэлийн 40 жилийн ойд  зориулж энэ онд шинэ зах зээл бий болгохоо амласан билээ.

Хятадад жил болгон зохион байгуулдаг “Боао Азийн Форум”-д энэ жил Олон Улсын Валютын Сангийн тэргүүн Кристин Лагард, Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте, Сингапурын Ерөнхий сайд Ли Сяньлун, Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Нидерландын Ерөнхий сайд Марк Рутте, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес нар оролцох юм байна.

Эх сурвалж: Reuters

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж