Тавантолгойн хэлэлцүүлэг болж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Тавантолгойн хэлэлцүүлэг болж байна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлагаар байгуулсан “Иргэний танхим” өнөөдөр ээлжит хэлэлцүүлгээрээ Тавантолгойн орд газрын ашиглалтын сэдвийг хөндөж байна. “Таван толгойн нүүрсний ордыг хэрхэн үр ашигтай ашиглах вэ?” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг 10.00 цагт эхэлсэн бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал Б.Энэбиш, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Ж.Батзандан зэрэг холбогдох албаны хүмүүс оролцож байна. ЗГХЭГ-ын дарга компаниудад тус ордын хувьцаанаас хэрхэн тараах тухай мэдээлэл өгсөн бол Б.Энэбиш орд ашиглалтын төлөвлөгөөний талаар танилцууллаа. Хэлэлцүүлгийг “Боловсрол суваг”, “Ийгл” телевизүүд шууд дамжуулан үзэгчдэд хүргэж байна.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж