Зуун айлын үйлчилгээний төвд гадаад паспортын захиалга авахгүй

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Зуун айлын үйлчилгээний төвд гадаад паспортын захиалга авахгүй

Зуун айлын үйлчилгээний төвд гадаад паспортын захиалга авахгүй

Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор ирэх даваа гарагаас /2018.04.09/-с эхлэн гадаад паспортаа нийслэлийн зургаан дүүрэг, Дүнжингарав, Драгон, Мишээл, долоон буудлын Оргил худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Улсын бүртгэлийн хэлтэст харьяалал харгалзахгүй захиалж, захиалсан газраасаа авах боломжтой болсон.

Харин Зуун айлд байрлах ОӨУБЕГ-ын үйлчилгээний нэгдүгээр байранд гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхгүй юм. Нэг цэгт төвлөрч байсан үйлчилгээг сааруулж, 10 цэгээр дамжуулан иргэдэд үйлчилнэ. Ингэхдээ дүүрэг бүрт гадаад паспортын хоёр цонх ажиллуулна. Мөн паспортоо дүүрэг харгалзахгүй захиалах боломжтой гэнэ.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж