Хятад улс нэг минутад | News.MN

Хятад улс нэг минутад

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Хятад улс нэг минутад

Хятад улс нэг минутад

Нэг минутад 55 автомашин үйлдвэрлэж, 52.8 сая юанийн бараа хилээр гарч орж, 157 сая юаньтай тэнцэхүйц ДНБ үйлдвэрлэж байна…Энэ бол Хятадын амжилтын хуудас.

2018 оны гуравдугаар сарын 5-нд Хятадын өдөр тутмын хамгийн том сонин “Ардын өдрийн сонин” Хятадын бүх салбарын амжилтыг харуулсан богино хэмжээний цуврал видео “Хятад: ганцхан минутад” бүтээлээ гаргасан юм. Эхний анги “Агшин зуурын түмэн үзэгдэл” хэмээх бүтээл гурван хэмжээст дүрсээр Хятадын өөрчлөлтийг ганц л минутад үзүүлсэн.

Ердөө ганц минутад Хятадад 33 хүүхэд эхээс мэндэлж, 20 гэр бүл өрхөө татаж, 26 хүн ажлын гараагаа эхэлж, 35217 жуулчин аялалд гарч байна. 2015 онд Хятадын Коммунист Намын 18 дахь сонгуулийн тавдугаар бүх хурлын тайланд “Залуу гэр бүл хоёр хүүхэд төрүүлэхийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ” гэж тунхагласан. Хятадын Үндэсний статистикийн газраас 2018 оны хоёрдугаар сард гаргасан тооцоогоор өдгөө Хятадын нийт хүн ам 1.39 тэрбум. Төлөвлөгөөт төрөлтийн бодлогоос хоёр хүүхэд төрүүлэхийг дэмжих бодлого руу шилжихдээ Хятад улс хүн амынхаа чанарыг дээшлүүлэх асуудлыг илүүтэй чухалчилж, хүн амынхаа тэнцвэртэй хөгжлийг хангах болно.

Ганц л минутад Хятадын хөдөлгөөнт интернетээр 46804 Gb дата урсаж, интернетээр 10.4 сая юанийн бараа жижиглэнгээр борлуулан, илгээмж хүргэгчийн гар дэр 76 мянган ширхэг бараа очиж, 379 сая юанийн төлбөр тооцоо гар утаснаас хийгдэж байна. “Ардын өдрийн сонин”-ны мэдээлснээр Хятадын цахим худалдааны хэмжээ нийт жижиглэн худалдааны 10 хувийг эзэлж, Америк, Европын хөгжингүй орнуудыг хол хаялаа. 2020 он гэхэд Хятадын цахим худалдаа нийт жижиглэн худалдааны 50-иас дээш хувийг эзлэх прогноз гарааад байна. 

Ганцхан минутад Хятад улсын бүтээсэн “Жяо лүн” шумбагч далайн гүн рүү 50 метр шумбаж, “Сэргэлт” загварын хурдан галт тэрэг 5833 метр зам туулж, “Санвэй Тайху Лайт” супер компьютер 7500 петафлоп үйлдэл хийж, 3.3 сая юанийг судалгаа туршилтад оруулж байна. ХКН-ын 18 дахь их хурлаас хойш Хятад улс “Инноваци бол хөгжлийг хөдөлгөгч тэргүүний хүч” хэмээх үзэл онолыг тодорхой дэвшүүлж, инновацийн хөгжлийн стратегийг хурдтай хэрэгжүүлж, “Үндэсний инновацийн хөгжлийн стратегийн хөтөлбөр” нийтлэв. Хятад улс сансарт нисгэгчтэй хөлөг хөөргөж, саран дээр судалгаа хийж, аварга нисэх онгоц, далайд шумбагч, супер компьютер бүтээн, шинжлэх ухаан технологийн асар их ололт амжилтад хүрлээ. 2017 онд Женевт нийтлэгдсэн “2017 оны Дэлхийн инновацийн хөгжлийн индекс”-ээр Хятад улс дэлхийд 22-т бичигдэж, эхний 25 байранд багтсан дундаж орлоготой эдийн засаг бүхий анхны орон болсон юм.

Эх сурвалж: Хятадын Ардын өдрийн сонин

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-05 182.160.38.255

hulhi hyamdhan heregleenii baraagaar l bayajaad hiigeed baigaa ulsdaa.

Avatar

Зочин 2018-04-05 182.160.38.255

hyatadiig ih reklamddag boljee edniih.

Avatar

РАВДАН 2018-04-05 66.181.161.95

БИ БОЛ АЙМЭЭРРР АТААРХЖИЙНЭЭ!

Avatar

Зочин 2018-04-05 122.201.21.37

Delhiig sunuuhnee ed nar. Yund n ataarhaad bhu chutguriin ajil hj bga ulsiig.

Avatar

РАВДАН 2018-04-05 66.181.161.95

ГҮЭЭ ОДОО БҮГДЭЭРЭЭ АТААРХЦГААДАГ Л БАЙХДӨӨ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж