Ливерпүүл клуб эхний үед асуудлыг шийдлээ | News.MN

Ливерпүүл клуб эхний үед асуудлыг шийдлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Ливерпүүл клуб эхний үед асуудлыг шийдлээ

Ливерпүүл клуб эхний үед асуудлыг шийдлээ

Аваргуудын лигийн дунд шөвөгт учраа таарсан Английн хоёр багийн эхний тоглолт Ливерпүүл клубын ялалтаар өндөрлөлөө. Ю.Клоппын залуус 31 минутын дотор 10 орчим минутын зайтай 3 гоол оруулж Манчестер Сити клубыг буулгаж авсан. Талбайдаа гоол алдалгүй 3-0 харьцаагаар өрсөлдөгчөө буулгаж авсан нь Ливерпүүл клубт хариу тоглолтонд давуу байдлыг бий болгоод байна.

  • Ливерпүүл 3-0 Манчестер Сити (гоол: М.Салах 12’, А.Окслейд-Чемберлен 20’, С.Мане 31’)

Шар хуудас: Ж.Хендерсон 86’, Н.Отаменди 45+3’, Г.Жесүс 76’, К.де Брюйне 80’, Р.Стерлинг 90+2’

Ливерпүүл: Л.Кариус, А.Робертсон, В.ван Дейк, Д.Ловрен, Т.Александр-Арнольд, Ж.Милнер, Ж.Хендерсон, А.Окслейд-Чемберлен (А.Морено 85’), С.Мане, Р.Фирминьо (Д.Соланке 71’), М.Салах (Ж.Вейналдум 53’)

Манчестер Сити: Эдерсон, А.Лапорте, В.Компани, Н.Отаменди, К.Уокер, Фернандиньо, К.де Брюйне, Л.Сане, Д.Силва, И.Гюндоган (Р.Стэрлинг 57’), Г.Жесүс

Ливерпүүл клуб талбайдаа хийсэн энэхүү тоглолтонд ялалт байгуулснаар 2014 оны 10 сарын 22-нд Реал Мадридад хожигдсноос хойш ганц ч хожигдоогүй гэсэн амжилтын цувралаа үргэлжлүүлж чадлаа. Европын тавцанд Энфилд цэнгэлдэх хүрээлэндээ хийсэн сүүлийн 15 тоглолтондоо 10 хожил байгуулж 5 тэнцээ авч байгаа ажээ. Мөн тэрээр Ливерпүүл клуб урьд шөнө 3 гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд оруулснаар 2017-2018 оны Аваргуудын лигт хамгийн олон буюу 31 гоол оруулаад байна.

Б.БЯМБАБАЯР

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

chelsea 2018-04-05 64.119.27.238

muu 2 bag hoyulaa hasagdah yostoi baisan yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж