Аваргуудын лигийн дунд шөвөгт учраа таарсан Английн хоёр багийн эхний тоглолт Ливерпүүл клубын ялалтаар өндөрлөлөө. Ю.Клоппын залуус 31 минутын дотор 10 орчим минутын зайтай 3 гоол оруулж Манчестер Сити клубыг буулгаж авсан. Талбайдаа гоол алдалгүй 3-0 харьцаагаар өрсөлдөгчөө буулгаж авсан нь Ливерпүүл клубт хариу тоглолтонд давуу байдлыг бий болгоод байна.
- Ливерпүүл 3-0 Манчестер Сити (гоол: М.Салах 12’, А.Окслейд-Чемберлен 20’, С.Мане 31’)
Шар хуудас: Ж.Хендерсон 86’, Н.Отаменди 45+3’, Г.Жесүс 76’, К.де Брюйне 80’, Р.Стерлинг 90+2’
Ливерпүүл: Л.Кариус, А.Робертсон, В.ван Дейк, Д.Ловрен, Т.Александр-Арнольд, Ж.Милнер, Ж.Хендерсон, А.Окслейд-Чемберлен (А.Морено 85’), С.Мане, Р.Фирминьо (Д.Соланке 71’), М.Салах (Ж.Вейналдум 53’)
Манчестер Сити: Эдерсон, А.Лапорте, В.Компани, Н.Отаменди, К.Уокер, Фернандиньо, К.де Брюйне, Л.Сане, Д.Силва, И.Гюндоган (Р.Стэрлинг 57’), Г.Жесүс
Ливерпүүл клуб талбайдаа хийсэн энэхүү тоглолтонд ялалт байгуулснаар 2014 оны 10 сарын 22-нд Реал Мадридад хожигдсноос хойш ганц ч хожигдоогүй гэсэн амжилтын цувралаа үргэлжлүүлж чадлаа. Европын тавцанд Энфилд цэнгэлдэх хүрээлэндээ хийсэн сүүлийн 15 тоглолтондоо 10 хожил байгуулж 5 тэнцээ авч байгаа ажээ. Мөн тэрээр Ливерпүүл клуб урьд шөнө 3 гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд оруулснаар 2017-2018 оны Аваргуудын лигт хамгийн олон буюу 31 гоол оруулаад байна.
Б.БЯМБАБАЯР