Барселона талбайдаа Ромаг буулгаж авлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Барселона талбайдаа Ромаг буулгаж авлаа

Барселона талбайдаа Ромаг буулгаж авлаа

Европын тавцанд 2 жилийн дараа дахин учраа таарсан Барселона болон Рома клубуудын дунд шөвгийн эхний тоглолт Испаний Барселона хотын “Ноу Камп” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Хоёр багийн эхний тоглолтонд нийт 5 удаа хаалганы тор хөдөлж Барселона клуб өрсөлдөгчөө 4-1 харьцаатай буулгаж авсан.

  • Барселона 4-1 Рома (гоол: де Росси авто гоол 38’, К.Манолас авто гоол 55’, Ж.Пике 59, Л.Суарез 87’, Э.Жеко 80’)

Шар хуудас: А.Коларов 44’, К.Стротман 86’

Барселона: тер Штеген, Ж.Альба, С.Умтити, Ж.Пике, Н.Семеду, Иньеста (Д.Суарез 85’), И.Ракитич, С.Бускетс (Паулиньо 67’), С.Роберто (А.Гомез 83’), Л.Суарез, Л.Месси

Рома: Алиссон, А.Коларов,       Фасио, К.Манолас, Б.Перез, Д.Перотти, Л.Пеллегрини (М.Гоналонс 60’), де Росси (Г.Дефрел 77’), К.Стротман, А.Флорнци (Э.Эль-Шаарави 72’), Э.Жеко

Мэдээж Л.Месси хэмээх супер довтлогчтой Барселона клубыг зогсооно гэдэг ямар ч багт амаргүй. Гэхдээ энэ удаагийн тоглолтонд зочин баг Рома клубын тоглогчид Барселонагийн ялалтанд хувь нэмэр оруулж 4 гоолын 2-г нь өөрсдийн хаалганд оруулсан. Ийнхүү “Ном Камп” цэнгэлдэх хүрээлэнд гайхамшгийг бүтээх гэсэн битүүхэн хүсэлтэй Рома клубыг мөрөөдөл замхран алга боллоо. Дараагийн тоглолт Ром хотноо болох хэдий ч энэ цаг үеийн хүчирхэг Барселонаг хожно гэдэг тун хүнд даалгавар байх нь гарцаагүй юм.

Б.БЯМБАБАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж