УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр /2018.04.05/ нээлээ. Чуулганы нээлтийн үйл ажиллагаа өндөрлөсний дараа УИХ-ын гишүүн Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ-ын дарга М.Энхболдод уламжлахаар болсон байна. Энэ үйл явдалтай холбогдуулж, тэрбээр олон нийтэд мэдээлэл хийх аж.
Сануулахад, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэх гэдэг нь тухайн гишүүн өөрийнхөө гэм буруутай эсэхийг хуулийн байгууллагаар шалгуулж, буруутай тохиолдолд хариуцлага хүлээх аж. Харин буруугүй тохиолдолд УИХ-ын гишүүн хэвээр үлдэх юм.
Т.НОМИН