Зүүн бүсийн санхүүчид чууллаа

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Зүүн бүсийн санхүүчид чууллаа

Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн уулзалт семинар Сүхбаатар аймагт өнгөрсөн долоо хоногт боллоо. Энэ жил Монгол Улсад Санхүүгийн алба, Сангийн яам үүсэн байгуулагдсаны 100 жилийн түүхэн ой тохиож байгаа учир Сангийн яамны холбогдох хэлтэс, тасгийн 20 гаруй  мэргэжилтнүүд бүсийн уулзалтад оролцсон байна. Уг чуулганаар зүүн бүсийн аймгуудын санхүү, төрийн сангийн ажилтнууд хоорондоо танилцаж, ажлын туршлагаа харилцан солилцжээ. Мөн зүүн бүсийн хөгжлийн талаар асуудал дэвшүүлэн боловсруулах гээд ихээхэн ажил хэрэгч уулзалт болсон байна. Түүнчлэн Сүхбаатар аймгийнхан зуны дэлгэр цагаар ажил, мэргэжил нэгтнүүдээ өөрийн аймгийн дурсгалт газруудаар аялуулж, урлаг спортын олон төрлийн уралдаан тэмцээнээр өрсөлдлөө. Энэ үеэр Баруун-Урт сумын баруун дэнжид байгуулж байгаа цэцэрлэгт хүрээлэнд “Санхүүчдийн төгөл” байгуулжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж