Мартагдашгүй гоолыг маргаангүй Роналдо үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.05-нд нийтлэгдсэн

Мартагдашгүй гоолыг маргаангүй Роналдо үзүүллээ

Мартагдашгүй гоолыг маргаангүй Роналдо үзүүллээ

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолтууд эхэллээ.

Мягмар гаригт (2018.04.03) Италийн “Ювентус” өөрийн талбайдаа Испанийн “Реал Мадрид”-ыг хүлээн авсан. Тоглолт 3:0 онооны харьцаагаар зочин багийн ялалтаар өндөрлөсөн юм. Уг тоглолтыг 40 мянган гаруй хүн үзжээ.

Энэхүү тоглолтын гол баатар бол дубль хийж, “Аваргуудын лиг”-ийн 118, 119 дэх гоолоо хийсэн Кристиано Роналдо байлаа.

Тоглолтын 64 дэх минутад Кристиано Роналдо гоёмсог гоолыг хийж, өдгөө дэлхийн хэвлэл мэдээлэл уралдан бичсээр байна. Түүний хийсэн энэ гоол Аваргуудын лигийн 63 жилийн түүхэнд бичигдэх гоёмсог гоолуудын нэг болон тэмдэглэгдэн үлдлээ. Мөн түүнийг дэлхийн хэвлэлүүд дахин онцолж эхэллээ.

Дэлхийн таван удаагийн шилдэг хөлбөмбөгч Роналдо 1.45 метр өндөр үсэрч унаж татсанаар гоолдсон юм. Энэ үеэр ‘Ювентус’-ийн хөгжөөн дэмжигчид суудлаасаа босож, хүндэтгэл үзүүллээ.

Роналдогийн гоёмсог гоолын дараа буюу ердөө 12 минутын дараа Бразил тоглогч Марсело гурав дахь гоолыг хийснээр ‘Реал Мадрид’-чууд итгэл төгс тэмцээнийг дуусгасан.

Мөн уг тоглолтын онцлох зочин бол “Реал Мадрид” багийн дасгалжуулагч Зинедин Зидан байсан. Түүний хувьд Турин хотод 17 жилийн дараа дахин ирж байгаа нь энэ. Роналдогийн гоёмсог гоолын дараа Зидан гайхан хоцорч, биширсэн юм.

Зидан тоглолтын дараа хэлэхдээ “Роналдод байгаа зүйл бол энэ. Хэний ч таамаглаагүй зүйл түүний тоглолтоос гардаг. Хөлбөмбөгийн түүхэнд гоёмсог гоолуудын нэгийг бид харлаа. Миний Гласков-д оруулсан гоолыг гүйцэхгүй ч сүүлд оруулсан гэдгээрээ илүү үнэ цэнэтэй” гэсэн байна.

Мөн “Ювентус” багийн дасгалжуулагч Массимимилинао Аллегри “Энэ гоол үнэхээр онцгой гоол байсан. Сүүлийн хэдэн жил Кристиано Роналдо дэлхийн шилдэг төвийн тоглогч гэдгээ харуулсаар байна. Ийм л учраас түүнийг шилдэг гэдэг юм байна. Хариу тоглолтын тухайд бид байгаа бүхнээ дайчлах болно. Тэд үнэхээр илүү байж чадлаа. Дибала талбайгаас хөөгдсөн нь тоглолтын үр дүнд нөлөөллөө” гэсэн байна.

Роналдо өндөрт үсэрч гоолыг оруулахыг эртнээс бэлтгэжээ. Тэрбээр энэ үзүүлбэрийг бэлтгэл дээр туршиж байсан байна. Өдгөө түүний тухайн Европын хэвлэлүүд “Аль гаригаас ирээ вэ”, “Бүгд Роналдогийн өмнө боссон” хэмээн бичицгээж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж