Оросын прокатны тал хувь нь үндэсний кино байна

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Оросын прокатны тал хувь нь үндэсний кино байна

Оросын прокатны тал хувь нь үндэсний кино байна

2018 он гарснаас хойш Оросын кино прокатад орлоготой байгаа киноны 50 хувь нь үндэсний кино байгааг “Фонда кино” Даваа гаригт /2018.04.02/ мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ нь дотоодын кино прокатад эзлэх хувь 20-иор өссөн гэсэн үг юм.

Он гарсаар дотоодын киноны олсон орлого 7,6 тэрбум рубль хүрсэн нь 2015 оны бүтэн жилийн орлогоос давж байгаа юм. Эхний улирлын байдлаар 31 сая үзэгч Орос кинонуудыг үзсэн байна. Энэ тоо 2017 онд 20,2 сая, 2016 онд 14,3 сая байжээ.

Оросын киноноос хамгийн их орлоготой байгаа нь Зөвлөлтийн үеийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тухай өгүүлдэг “Движение вверх” кино бөгөөд нийт прокатны орлогын 18 хувь, үндэсний киноны орлогын 37 хувийг дангаар бүрдүүлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж