Органик бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломжтой | News.MN

Органик бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Органик бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломжтой

Органик бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломжтой

ОХУ-ын органик бүтээгдэхүүний экспорт өнөөдрийн байдлаар 20 сая орчим ам.доллар байгаа юм. Харин Хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүний тухай хуулийг баталснаар 2030 он гэхэд энэ төрлийн экспортыг 15 тэрбум ам.доллар болтол нэмэгдүүлж болно хэмээн ОХУ-ын Үндэсний органик бүтээгдэхүүний холбооны тэргүүн Олег Мироненко РИА Новости-д өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

Хөдөө аж ахуйн органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл парламентад хэлэлцэгдэж байгаа юм. Органик бүтээгдэхүүнтэй холбоотой зохицуулагдаагүй харилцааг энэ хуулиар зохицуулах юм. Ямар бүтээгдэхүүнийг органик гэж нэрлэх, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, борлуулалт гээд бүхий л зүйлийг зохицуулах ажээ. Үйлдвэрлэгчид өөрсдөө бүтээгдэхүүнээ органик хэмээн тодорхойлох ч гэлээ улсын хэмжээнд нэгдсэн нэг бүртгэлтэй байх ажээ. Бүртгэл олон нийтэд ил байна. Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг төрөөс илүүтэй дэмжихээр тусгажээ.

Өнөөдрийн байдлаар Оросын органик бүтээгдэхүүний гол худалдан авагчид нь Европын орнууд, тухайлбал, Герман, Австри, Литва байгаа юм. Саяхан Их Британийн Засгийн газартай хэлэлцээ хийж 200 мянган тонн органик үр тариа экспортлох тохиролцоонд хүрснийг Үндэсний органик бүтээгдэхүүний холбооны тэргүүн Олег Мироненко хэлсэн байна. Ази тивд органик бүтээгдэхүүний эрэлт байгаа боловч тээвэрлэлтийн асуудал ярвигтай байгааг тэр бас хэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж