Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно | News.MN

Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно

Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны дөрөвдүгээр сарын 4-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.


Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно

Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэж, УИХ-ын тогтоолын төсөл боловсрууллаа. Тогтоолын төслийг УИХ-д өнөөдөр өргөн барилаа.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож олгоход шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийж олгох, 2019 оноос эхлэн жил бүрийн төсөвт тусгаж байхаар тусгажээ.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгох тохиолдолд 228 мянга орчим хүүхэд нэмэгдэж, 860 мянган хүүхэд буюу амьжиргааны түвшний дундаж хэрэглээтэй бүлгийн бүх хүүхэд хамрагдах боломжтой болох юм.

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгоход 41 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд 2018 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Инновацийн төсөлд грант олгоно

“Инновацийн төсөлд грант олгох журам”-ыг баталлаа. Шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн технологи нэвтрүүлэх, нутагшуулах замаар инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргах зорилго бүхий төсөлд грант олгоно.

Ингэснээр оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, нэмүү өртөг шингээсэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд тодорхой ахиц дэвшил гарна гэж Засгийн газар үзэж байна.

Нэг төсөлд олгох грантын хэмжээ нь төслийн нийт санхүүжилтийн 40 хувиас ихгүй, 60 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар журамд заажээ.

Монгол Улсын иргэн, улсад бүртгэлтэй өмчийн бүх хэлбэрийн үйлдвэр, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллага, дээд болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага төслөө грантад нэр дэвшүүлэх эрхтэй юм байна.

Төсөлд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах мэргэжлийн шинжээчдийг Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал хариуцсан сайд томилж ажиллуулах бөгөөд шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн грант олгоно.


Товч мэдээ

  • Оросын Холбооны Улсын Кемерово хотын худалдааны төвд гал гарсны улмаас түлэгдэж, гэмтэн эмчлүүлж буй хүмүүст зориулан Панкипсинтай тосон түрхлэгийг хүмүүнлэгийн тусламж болгон олгохоор боллоо.
  • “Агаарын чанарыг сайжруулах хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив. Хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкны 130 сая ам.долларын энгийн эх үүсвэрийн зээлээр хэрэгжүүлэх юм. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна. Хөтөлбөрийн хүрээнд бодлогын 20 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
  • “Нийгмийн халамжийн сангаас олгох зарим тэтгэмж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн хэмжээ”-ний 10 дахь заалтад “сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй” гэж нэмэв.
  • УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл санаачилсан байна. Засгийн газрын хуралдаанаар үүнийг хэлэлцээд хэд хэдэн саналыг төсөл санаачлагчид уламжлахаар болов.
  • НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцав. Явц удаашралтай болон эхлүүлээгүй байгаа бүх арга хэмжээг энэ онд багтаан хэрэгжүүлж дуусгахыг сайд нарт үүрэг болголоо.
  • “Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенци”-д Монгол Улс нэгдэн орохыг дэмжиж, конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
  • “Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Хүнс, хөдөө аж ахуйн Ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээ”-г соёрхон батлах тухай” хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
  • Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг баталлаа.
  • Үйлдвэрлэлийн чадавхи, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт олголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-04 150.129.140.219

лоаё

Avatar

Зочин 2018-04-04 150.129.140.219

сзх-ны дарга гээд цээжнн дэлдсэн би-ийн өвчтэй юм байсийн яаж тогтоол засч хууль бус юм хийдэг байна аа аймаар юм а солимоор юм а

Avatar

Зочин 2018-04-04 150.129.140.219

уг нь бүх хүүхэддээ ижил тэгш олгочихвол амлалтаа биелүүлээд нэр хүндэд нь хэрэгтэй бх да

Avatar

Зочин 2018-04-04 202.9.41.124

Энэ хавтгайрсан халамжийн бодлогоосоо хэзээ татгалзах вэ, дотооддоо үйлдвэрлэж болох бараа бүтээгдэхүүний жагсаалт гарга, татварын бодлогоо тодорхойл, гэр хороололд байгаа жижиг дунд үйлдвэрүүдийг нэгтгээд тодорхой байршилд дэд бүтэц, барилгыг нь шийдээд хөгжүүлэх хэрэгтэй. Тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулаад дотооддоо үйлдвэрлэж байгаа буй бүх бүтээгдэхүүнийг шууд болон нээлттэй аргаар худалдан авах, хэрэв тухайн байгууллагын дарга захирал импортын бүтээгдэхүүн авсан бол эрүүгийн хариуцлага шууд хүлээдэг байхаар зохицуулах хэрэгтэй байна. Энэ маягаараа байвал 2020 онд МАН болон АН мөн МАХН гэх мэтийг малуудыг дахин сонгохгүй байх хэрэгтэй юм байна. Өөр шилдэг залуучууд нийлж Нам байгуулаад эх орноо өөд нь татах цаг болсон байна.

Avatar

Зочин 2018-04-04 64.119.24.64

TOM TUSUL HEZEE YARIH HEREGJIH VE KHURELSULHEE.NEFTI BOLOVSRUULAH UILDVER YAVTS MASH MUU BAINA.UUR YU HIIH GEED BNAA. GANTS TSAHILGAAN STANTS CH BOLSON HIICHIHEECH

Avatar

зочин 2018-04-04 66.181.160.94

Үлдсэн 20 -ыг нь өрөвдчихлөө …. МАН уудад ямар гэм хийчихсэн хүүхдүүд юм болдоо …хөөрхийс ..

Avatar

УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар; 2018-04-04 202.9.40.6

СЗХ-ны дарга С.Даваасүрэнг хууль бусаар тогтоол зассан, онц их хэмжээний төсвийн мөнгийг шамшигдуулсан асуудлаар шалгаж байна Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Ундармаа нар орж , Эдийн Засгийн Байнгын Хорооны зөвлөхүүдтэй хамтран шалгаж байгаа юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж