Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлж байгаа билээ. Тэгвэл тус хуулийн 42.1-т заасанчлан иргэдэд газрыг үнэгүй өмчлүүлэх хугацаа 2018 оны тавдугаар сарын 1-ний өдрөөр дуусах юм.
Энэ хугацаа дуусахаар иргэд үнэгүй өмчлөх 0.7 га газраа нэг ам метрийг нь 13200 төгрөгөөр буюу 700 метр газрыг есөн сая 240 мянган төгрөгөөр худалдаж авдаг болохоор байгаа юм. Иймээс Нийслэлийн газрын албаны зүгээс холбогдох байгууллагаар дамжуулан газрыг үнэгүй өмчлөх хугацааг дахин сунгаж өгөөч гэсэн саналаа Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраар дамжуулан Засгийн газарт хүргүүлсэн байна. Засгийн газар үүнийг хэлэлцээд дэмжвэл УИХ-д хуулийн төсөл өргөн барих аж.
Сонирхуулахад Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг 2003 онд баталсан бөгөөд 2008, 2012 онуудад газрыг иргэнд үнэгүй өмчлүүлэх хугацааг сунгаж, хуульд өөрчлөлт оруулж байжээ. Гэр бүлийн зориулалтаар газар өмчилж авсан иргэд нийслэлд 14, улсын хэмжээнд 13 хувьтай байгаа гэсэн албаны тоо баримт байна.
Э.Бурам