Ньюс хөтөч: УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ

Ньюс хөтөч: УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ

ӨНӨӨДӨР ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5

 

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 5-7  градус хүйтэн байна

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.00

  • Төрийн ордны гадна талбайд “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-өөс УИХ-ыг тарахыг шаардаж, жагсаал зохион байгуулна.

09.00

  • Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах ажилтны семинар’ ‘Мэдээлэл технологийн үндэсний парк’ ТӨҮГ-ын хурлын танхимд болно. Холбоо барих утас: 91918297

  • НЗДТГ, Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ажилтнуудад зориулсан “Нээлттэй нийслэл-Нэг цогц мэдээлэл” сэдэвт сургалт Бишрэлт зочид буудал Royal танхим зохион байгуулна. Холбоо барих утас:325044, 91100461, 91113191

  • Монголын Үндэсний музейд ‘Музейд суралцахуй’ сургалт, семинар болно. Уг сургалтад Улаанбаатар хотын болон 21 аймгийн музейн захирлууд, боловсролын ажилтан оролцоно. Холбоо барих утас: 70110913

  • ‘Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2018’ арга хэмжээ Төрийн ордны их танхимд болно. Салбарын бүтээн байгуулалтын бодлого, хэрэгжилт, төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцох тус зөвлөгөөнд Барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудаас бүрдсэн нийт 650 гаруй төлөөлөгчид оролцоно. Холбоо барих утас: 76003333 /1151/ 

  • ХСИС-д Аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч, Иргэдийн төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга нарт зориулсан ‘Аюулгүй байдлын дамжаа’ сургалт болно

10.00

  • Менежер карьерийн иститут-Монголын үндэсний их сургуулийн түүчээ клубтэй хамтарсан  Мэдлэгийн менежмент-2 Их дээд сургуулийн дундах уран илтгэлийн тэмцээний хоёрдугаар шат буюу 500 мянган төгрөгийн эзэн шалгарна. Холбоо барих утас: 86668989, 89893139

  • УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ

11.00

  • МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд Улсын их дэлгүүрээс Цирк хүртэлх өргөн чөлөөний орон сууцны дунд цонх болон галын гарц таглан барилга барих зэрэг хууль бус захирамж, захиргааны актууд гаргуулж буй газрын наймаачид, албан тушаалтнуудын үйлдлийг илчлэх, таслан зогсоох талаар “Нийслэлийн уугуул иргэдийн нийгэмлэг”, “Улаанбаатар форум” ТББ болон “Монголын архитектуруудын эвлэл”-ээс мэдээлэл хийнэ.

13.00

  • Хэдэн арван сая ам.доллараар хэмжигдэх үнэ цэнэ бүхий генетик нөөцөө манай улс гадаад улс руу алдсаар байна. Мөн Монгол орны генетик нөөцийг ашиглан ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэлд оруулж худалдаанд гаргаж ашиг орлого олж байгааг ч бүрэн тооцох боломжгүй байна. Энэ чиглэлээр Пума Империал Зочид буудалд хэлэлцэх гэж байна. Шинэ байрны 2-р давхарт. Холбоо барих утас 99103989

15.00

  • Швейцарийн холбооны улсын Гадаад харилцааны сайд Монгол Улсад хийх албан айлчлалынхаа хүрээнд нийслэлийн 127 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцана. 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж