ХААН Банк “AsiaMoney” сэтгүүлээс хос шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

ХААН Банк “AsiaMoney” сэтгүүлээс хос шагнал хүртлээ

ХААН Банк “AsiaMoney” сэтгүүлээс хос шагнал хүртлээ

Банк санхүүгийн салбарын хөгжлийн түвшин, хандлагыг тодорхойлогч “AsiaMoney” сэтгүүлээс Ази тивийн улс орнуудын банк санхүүгийн салбар дахь шилдгүүдийг тодруулсан бөгөөд шагнал гардуулах ёслол 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хонг Конг хотод зохион байгуулагдлаа.     

Тус арга хэмжээнээс ХААН Банкны цахим банкны үйлчилгээ, найдвартай тогтвортой үйл ажиллагааг үнэлэн 2017 оны Монгол Улсын Шилдэг Банк болон Шилдэг Цахим Банкны Шагналыг тус тус олголоо.   

“AsiaMoney” сэтгүүл нь банк санхүүгийн чиглэлээр судалгаа шинжилгээ дүгнэлт хийдэг бөгөөд туршлагатай, тэргүүлэх шинжээч аналистуудын тусламжтайгаар Ази тивийн банк санхүүгийн байгууллагуудаас шилдгийг шалгаруулдаг билээ.  

Тус сэтгүүлийн нийтлэлд 2017 оны туршид ХААН Банкны хийсэн ажлууд, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ, найдвартай тогтвортой үйл ажиллагаа, цахим банкны хэрэглээг бүх нийтийн хүртээл болгосон зэрэг амжилтуудыг онцолжээ.

Бид энэхүү нэр хүндтэй сэтгүүлээс хоёр төрөлд шилдгээр шалгарч, тогтвортой үргэлжлэх амжилтаа дахин  баталгаажууллаа. Бидний хүртсэн шагнал бүрийн ард эрхэм харилцагчид, түншүүд та бүхний дэмжлэг, бидэнд хүлээлгэсэн итгэл, нийт ажилтнуудын маань хөдөлмөрийн үр шим оршин байдаг.  

Амжилт бүрийг хамтдаа бүтээдэг эрхэм харилцагчид, түншүүд та бүхэнд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж