“Утсаар чинь ярьчхаад өгье” гэж хэлээд залилжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

“Утсаар чинь ярьчхаад өгье” гэж хэлээд залилжээ

“Утсаар чинь ярьчхаад өгье” гэж хэлээд залилжээ

                           

 “Ахын дүү, утсаар чинь ярьчхаад өгье” гэдэг үгэнд хууртан утсаа залилуулсан хоёр тохиолдол өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнийг харьяалах хэлтсүүдэд шалгалтын ажиллагааг хийж байна.

Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах байрны лифтэнд дээрх үгийг хэлээд найман настай охины гар утсыг залилжээ. Мөн Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт арван настай хүүгийн гар утсыг үл таних залуу нөгөө л аргаар залилан авч явсан хэрэг гарсан байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

Залилах гэмт хэргийн хохирогч болсон хоёр хүүхэд үнэтэй гар утаснууд барьж явжээ. Хүүхдэд үнэтэй ухаалаг гар утас хэрэглүүлэх нь түүний сурч боловсрох цаг хугацаанаас хумслаад зогсохгүй аливаа таагүй нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болгох эрсдэлтэй. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ гар утасны хэрэглээг зохих түвшинд хянаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж