Өмнөговь аймагт хүчтэй шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагджээ

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Өмнөговь аймагт хүчтэй шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагджээ

Өмнөговь аймагт хүчтэй шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагджээ

Цаг агаарын байдал өчигдрөөс /2018.04.04/ эхлэн муудаж орон нутгийн зарим замуудад үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөл байдал үүсжээ. Тухайлбал, Төв аймгийн нутаг, Завхан, Архангайн зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Булганы өмнөд хэсгээр цасан шуурга шуурч зорчих хэсгийн үзэгдэх орчин хязгаарлагдмал, замын гадаргууд халтиргаа гулгаа үүссэн ажээ.

Түүнчлэн Өмнөговь, Дундговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шуурчээ. Мөн Өмнөговь аймагт хүчтэй шороон шуурга шуурганы улмаас элсэрхэг газраа үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. 

Тэгвэл УЦУОШГ-ын мэдээлж байгаагаар өнөөдөр /2018.04.05/ тус аймгийн ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурах бөгөөд салхины хурд баруунаас секундэд 28 м/с хүрч ширүүсэж байна. Мөн төв, зүүн, говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтэрнэ.

Харин энэ сарын дунд үед нутгийн ихэнх хэсгээр цаг агаар тогтворгүй хур тунадастай, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байгаа аж. Иймд орон нутгийн замд зорчиж буй иргэд анхаарал болгоомжтой, хурдыг замын нөхцөл байдалд тохируулан зөв сонгон зорчихыг анхаарууллаа. Мөн бага насны хүүхдийг малд харгалзах хүнгүй явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагаас сэрэмжлүүлэв.

Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж