Бо-Аод уулзаж шинэ ирээдүйг хамтдаа бүтээе

Хуучирсан мэдээ: 2018.04.04-нд нийтлэгдсэн

Бо-Аод уулзаж шинэ ирээдүйг хамтдаа бүтээе

Бо-Аод уулзаж шинэ ирээдүйг хамтдаа бүтээе

Бо-Ао хотноо уулзаж, Хятад Монголын харилцааны шинэ ирээдүйг хамтдаа бүтээж, Ази тив болон дэлхийн хөгжлийг ахиулъя

Азийн төлөөх Бо-Аогийн чуулга уулзалтын 2018 оны уулзалт дөрөвдүгээр сарын 8-11-ний өдрүүдэд БНХАУ-ын Хайнань мужид зохион байгуулагдаж, Ази тив цаашлаад дэлхий дахин жилд нэг удаа тохиодог ‘Бо-Аогийн цаг’ рүү орох гэж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус форумын нээлтэд уригдан оролцож илтгэл тавих болно. Энэ бол Ши Жиньпин БНХАУ-ын даргын хувиар Бо-Аогийн форумд гурав дахь удаагаа оролцож буй бөгөөд энэ нь Ши Жиньпин дарга өөрөө мөн БНХАУ-ын Засгийн газрын зүгээс уг форумд өндөр ач холбогдол өгч дэмжлэг үзүүлж буйг харуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус форумд уригдан оролцож мөн БНХАУ-д албан ёсны айлчлал хийх болно. Энэ бол Хятад Монголын харилцаанд гарч буй томоохон үйл ажиллагаа төдийгүй Хятад Монголын харилцаа, бүх салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц болох болно.

Бо-Аогийн форум үүсгэн байгуулагдсаны 70 жилийн хугацаанд цар хүрээ, нөлөөлөл тасралтгүй өргөжин тэлж, талуудын тохиролцоог бий болгож, бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтдаа хөгжихийг ахиулж, Азийн болон дэлхийн хэмжээний асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой хувь нэмэр оруулсан. Тус форум нь Хятад Улс болон дэлхий дахиныг холбох чухал гүүр болсон. Түүнчлэн Азийн онцлог болон дэлхийн нөлөөлөлтэй олон улсын харилцааны платформ болсон байна. Энэ удаагийн форумаар “Нээлттэй, инновацилаг Ази, хөгжин цэцэглэж буй дэлхий” сэдэвтэйгээр зохион байгуулагдаж буй нь дэлхий дахины анхаарлыг татаж байна. Дэлхийн улс орнуудын бүхий л салбараас хуран цугларсан 2000 гаруй хүндэт зочид, төлөөлөгчид нэгэн танхимд цугларан, хамтран ажиллаж хамтдаа хожихыг бий болгохын төлөө, хөгжил цэцэглэлийн арга ухааныг хамтдаа судалж, Азид болоод дэлхий дахинд Бо-Аогийн оюун ухааныг өргөн барьж, Бо-Аогийн хувь нэмрийг оруулах болно.

Энэ жил бол БНХАУ хөгжил шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ой тохиож байна. Мөн ХКН-ын 19-р Их хурлын үзэл санааг хэрэгжиж эхлэлийн жил болно. Энэхүү түүхийн чухал үед Ши Жиньпин дарга Бо-Аогийн форумын нээлтэд оролцож, цуврал арга хэмжээ зохион байгуулах гэж буй нь Шинэ эрин үеийн Хятадын онцлогт их гүрний гадаад харилцааг гүнзгийрүүлэх, Ази тив болоод хүн төрөлхтний хувь заяаны нэгдлийг бүтээх, хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн үйлсийг ахиулахад чухал ач холбогдолтой юм. Энэ жилийн форумаар Хятад Улс хөгжил шинэчлэл, нээлттэй байдлын шинэ төлөвийг танилцуулах бөгөөд та бүхэн хөгжил шинэчлэлийн шинэ чухал арга хэмжээнүүдийг сонсох болно. Өнөөдөр Хятад Улс Хятадын онцлогт социализмын шинэ эрин үед орж, хөгжлийн шинэ гараан дээр зогсч байна. Хятадын тал энэ удаагийн чуулганы үеэр бүх салбарын хүндэт зочид, төлөөлөгчдөд шинэ эрин үеийн гүн гүнзгий агуулгын тухай тайлбар хийж, Хятад Улсын хөгжлийн шинэ үзэл санаа, зорилт, үүрэг, энэ шинэ эрин үедээ орсон Хятад Улс нь бусад улс орнууд болон дэлхий дахинд авч ирэх асар их боломжуудыг танилцуулах болно. Ши Жиньпин дарга цаг үеийн нөхцөл байдал болон дэлхийн чиг хандлагад тулгуурлан, хүн төрөлхтний нийгмийн хөгжилд тулгамдаад байгаа бодит асуудлуудыг хөндөж, Ази тив болон хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц нэгдлийг байгуулах, Ази тив болон дэлхийд сайн сайхан ирээдүйг хамтдаа байгуулах тухай Хятадын дуу хоолойг ил тод цуурайтуулж, Хятад Улсын байр суурийг тодорхойлох болно. Ши Жиньпин дарга болон Ли Көцян Ерөнхий сайд зэрэг Хятад Улсын удирдагчид хуралд оролцогч орнуудын холбогдох удирдагчидтай уулзалт хэлэлцээр зэрэг арга хэмжээг зохион байгуулж, хоёр талт болон олон талт ажил хэрэгч хамтын ажиллагаа, дэлхийн засаглал, дэлхийн худалдаа, эдийн засаг зэрэг асуудлуудаар санал бодлоо солилцож, шинэ тохиролцоонуудад болон үр дүнд хүрэх болно.

Энэ жил Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, мөн Бо-Аогийн форумд оролцох нь онцгой чухал ач холбогдолтой. Бо-Аогийн форум байгуулагдсанаас хойш, Монгол Улс идэвхтэй оролцож, дэмжиж ирсэн бөгөөд уг форумын жил ирэх тусам улам бүр хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэхийн сацуу Монгол Улс өөрийн хөгжлийн замыг өргөтгөж, хөгжлийн орон зайгаа тэлсэн. Хятадын тал Монгол Улс зэрэг холбогдох улс орнуудын хамтын хичээл зүтгэлээр, энэ удаагийн Бо-Аогийн форумыг Ази тив болон дэлхийн нээлттэй, инновацилаг, хөгжил дэвшилтэй, сайн сайхан ирээдүйг байгуулах чухал платформ болгож, улс орнуудад хамтын хөгжлийг биелүүлэхэд илүү олон боломжийг бий болгож өгнө гэж найдаж байна. Үүний зэрэгцээ, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хятад Улсад айлчлахын үеэр, хоёр улсын удирдагчид Хятад Монголын стратегийн харилцан итгэлцлийг улам бүр нэмэгдүүлж, бүх салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэхээр шинэ тохиролцоонуудад хүрч, Хятад Монголын харилцааны хөгжлийн цаашдын чиглэлийг тодорхойлж өгнө гэдэгт бид бүрэн дүүрэн итгэлтэй байна. Энэ удаагийн Бо-Аогийн форум амжилттай зохион байгуулагдаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлал элбэг үр дүндтэй болохыг та бүхэнтэйгээ хамт хүсэн ерөөе!

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж